Улс орныхоо нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдсэн Оросын засгийн газар, ард түмний хүчин чармайлтыг Хятад улс дэмжиж байна гэж БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин ОХУ-ын дэд ерөнхий сайд Владислав Сурковыг Бээжинд Ардын хурлын ордонд хүлээн авч уулзахдаа мэдэгдэв. Сурков ажлын айлчлал хийхээр  Хятад улсад хүрэлцэн очлоо. Си Зиньпин дэд ерөнхий сайдтай уулзах үеэрээ Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн сэдвийг хөндөөд сонгууль амжилттай болсоныг онцлосон тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ. «Сонгуулийн үр дүн оросын ард түмний хүсэл эрмэлзлэлийг тусгаж байна хэмээн бид үзэж байна. Орос улс  хойшид ч төрийн байгуулалтын хүрээнд илүү их амжилт  гаргана гэдэгт Бээжин итгэж байна» гэж Хятадын удирдагч Си Зиньпин тэмдэглэн хэлэв. Үүнийн хариуд Владислав Сурков ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев,ерөнхийлөгчээр сонгогдсон Владимир Путин нарын мэнд БНХАУ-ын дарга Ху Зиньтаод дамжуулахыг Си Зиньпинээс хүсэв. Тэрээр 3-р сарын эхээр хуралдсан  Хятад улсын хууль тогтоох дээд байгууллага- БХАТХ-ын ээлжит чуулганы үр дүнг өндөр үнэлсэн байна.