Оросын «Аэрофлот» нисэх онгоцны томоохон компанийн онгоцууд 2012 оны зун оросын ба дэлхийн 115 хот руу нислэг хийнэ. «Аэрофлот» компанийн 2012 оны 3-р сарын 25-аас нэвтрүүлэх зуны нислэгийн цаг хуваарь энэ оны 10-р сарын 27 хүртэл ажиллана. Зуны улирал олон улсын шинэ шинэ чиглэлээр байнгын нислэг хийнэ. «Аэрофлотын» нислэгийн чиг замын сүлжээ 115 цэгийг хамрана. Гадаадын 71 түүний дотор Европын 45, Азийн 12, Америкийн 6, Ойрхи Дунд Дорнодын 5, Африкийн 3 цэгийг хамрах юм. «Аэрофлот» дэлхийн 52 улс түүний дотор ТУХН-ийн 6 улс руу нийслэг хийх төлөвлөгөөтэй байна. «Аэрофлот» бүлгийн компаниудын интеграцийн төслийг хэрэгжүүлэх хүрээнд  энэ зун нислэгийн тоог олшруулна. Алс Донодын бүс нутгийн дамжин нэвтрэх төвүүдийг  байгуулах нь тус  төслийн нэг хэсэг юм. 2012 оны зун  нислэгүүдийг зөв зохистой нийцүүлэх орчин цагийн дамжин нэвтрэх зангилааг Хабаровск, Владивосток  хотуудын нисэх онгоцны буудлуудын сууринд  байгуулах юм.