АНУ-д Ази гаралтай хүмүүс  хүн амын хамгийн түргэн өсөн нэмэгдэж буй бүлэг болжээ. Үндэсний хүн амын тооллогын товчооноос мэдээлснээр сүүлийн арван жилд тэдний тоо 40 гаруй хувиар нэмэгдсэн байна. Азийн хүмүүсийн дотор хятадууд хамгийн олон хүнтэй бүлэг болов. Тэдний тоо 4 саяад хүрчээ. Филиппин, Энэтхэг гаралтай хүмүүс тэдний дараа орж байна. Невада, Аризон, Хойд Каролина муж улсуудад Ази гаралтай хүмүүсийн тоо хамгийн түргэн нэмэгдэж байна.