Орос улсад  гардаг дэлхий дахины гадаад бодлогын анхны сэтгүүл  их ойгоо тэмдэглэж байна.  “Международная жизнь” сэтгүүлийн анхны дугаар гарснаас хойш   3-р сард  90 нас хүрлээ.

Гадаад орнууд руу нэвтрүүлэг хийж байсан  дэлхийн хамгийн анхны радио станц  болон  дэлхийн анхны гадаад бодлогын сэтгүүл Зөвлөлт Холбоот улсад гарч байсан нь сонирхолтой юм. Үүнээс хойш  АНУ- Foreign Affairs; Их Британид International Affairs зэрэг ижил төрлийн сэтгүүлүүд гарах болсон юм. “Международная жизнь”  түүхийн эгзэгтэй үед байгуулагдсан бөгөөд тэр үед ЗХУ  шинэ үзэл санаа болон хөгжлийн хувилбаруудыг бий болгохыг зорьж байсан юм гэж сэтгүүлийн ерөнхий редактор Армен Оганесян “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэв.

«1922 онд ЗХУ  дэлхийн гадаад бодлогын тулгамдсан асуудлуудад  зориулсан сэтгүүл гаргаж эхэлсэн юм. Тус сэтгүүл гарах болсон нь жинхэн утгаараа дэлхийн хэмжээний үзэгдэл болсон юм гэдгийг би зориуд хэлмээр байна. Энэ нь юутай холбоотой байв?  Тэр үед ямар цаг үе байсан бэ гэдгийг өөртөө төсөөлөх хэрэгтэй юм. Шинэ нийгэм дөнгөж төрж байсан үе шүү дээ.Ингэхдээ их зовлонтой байсан цаг. Ийм явдал  Европд төдийгүй  байв. Ийм хүнд хэцүү үеийг АНУ ч, гуравдагч ертөнцийн орнууд ч туулж байв. Мэдээж хэрэг Зөвлөлт Орос нэгэн адил» гэж Армен Оганесян хэллээ.

90 жилийн хугацаанд “Международная жизнь” гадаадын тогтмол хэвлэлийн хүчтэй өрсөлдөгч болж чадсан юм гэж Холбооны агентлагийн ТУХН орнууд болон эх орон нэгтнүүд хийгээд  олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудал   /Россотрудничество/ эрхэлсэн  тэргүүн Константин Косачёв тэмдэглээд

«Сэтгүүл ижил төрлийн олон тооны сэтгүүлийн дунд байраа олсон гэдгийг тэмдэглэхэд тааламжтай байна. Чухамдаа ”Международная жизнь” сэтгүүл бол хамгийн чанартай хэвлэл бөгөөд уншигчдын ухамсраар тоглодоггүй, дээрээс өгсөн ямар нэгэн улстөрийн захиа, даалгавраар  бичдэггүй сэтгүүл гэдгийг итгэл дүүрэн хэлэх байна. Мэргэжлийн өндөр түвшинд, сэтгүүлийн зохиогчийн болон редакцийн байр суурийг  шудрага илэрхийлдэг  сэтгүүл юм» гэлээ.

Өнөөдөр тус сэтгүүл нь дэлхийн 150 оронд гарч байна.  Сүүлийн гурван жилд франц, герман, испан болон хятад хэл дээр нэмж гаргасан.  Редакцийн төлөвлөгөөнд португал хэл дээр гаргах гэж байна. Хэвлэлийн газар  сэтгүүлийг итали, польш  хэл дээр     гаргах тухай ч бодож байна.  Энэ 5-р сард тус сэтгүүлийн товч цоморлигийг араб хэл дээр гаргах гэж байна.

«Бидний  итгэл үнэмшил - ”Ухаантай хүмүүст зориулсан сэтгүүл” гаргах бөгөөд энэ нь пиар огтхонч биш юм. Өнөөдөр  дэлхийд  нутгийн мэдээ болон үйл явдал гэж үгүй юм. Дэлхийчлэл дэлхий дахиныг харилцан уялдаатай болгов. Үүнд туслах, учрыг ойлгуулах, бодож сэтгэхэд нь туслахад бидний зорилго оршиж буй юм» гэж “Международная жизнь” сэтгүүлийн ерөнхий редактор Армен Оганесян тэмдэглэлээ.