ОХУ-ын БХЯ зэвсэгт хүчнийхээ кибераюулгүй байдлын үзэл баримтлалыг боловсруулж эхлэсэн гэж БХ-ын дэд сайд Анатолий Антонов Москвад цэрэг-дипломатын бүлгийнхэнд зориулан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. «Зэвсэгт хүчний кибераюулгүй байдлын асуудлыг их ач холбогдолтойд үзэж байна. Мэдээллийн орчинд ОХУ-ын зэвсэгт хүчний үйл ажиллагааны үзэл баримтлалыг боловсруулж, Оросын зэвсэгт хүчнээс дэлхийн мэдээллийн орчинг ашиглах гол зарчим, дүрэм болон итгэлцэх  арга хэмжээнүүдийг боловсруулна. Кибераюулгүй байдлын асуудал  АНУ,ОХУ болон бусад орны аюулгүй байдалд тулгарсан шинэ сорилт болсон» гэж Антонов хэллээ. Хэдэн жилийн өмнө Орос улсаас кибераюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллах хэд хэдэн санал дэвшуулсэн. Гэвч тэр үед АНУ-аас эдгээр саналыг дэмжээгүйг Оросын БХ-ын дэд сайд дурдав. «АНУ,ОХУ-ын хоорондын хамтын ажиллагаа тус салбарт их төлөвтэй гэдэгт итгэж байна» гэж Анатолий Антонов мэдэгдлээ.