Олон нийттэй харилцах сүлжээ бол Интернет дэх  хамгийн ноцтой гай хэмээн оросын компаниуд үзэж байна. HeadHunter порталоос явуулсан санал асуулгын үр дүн үүнийг тусган харуулав. Оросын оршин суугчид ажлын цагийнхаа бараг 50 минутыг олон нийттэй харилцах сүлжээнд зориулж байна.

Оросын оршин суугчид ажлын өдрийнхөө бараг 15 минутыг  мэдээ унших, 30 орчим минутыг мессеж зохиогчдтэй харилцах болон  олон нийттэй харилцах сүлжээнд бараг 1 цаг тус  тус  зарцуулж байгааг судалгаа харуулав. Ажлын өдрөө өөрийн хуудасын статусыг өөрчлөх, найз нарынхаа тайлбарыг сонирхох, тэдний гэрэл зургийг үнэлэх  явдлаар  эхлэх нь олон хүний хувьд хэвийн зүйл болжээ.

Ийм сайтыг сонирхох нь ажлын өрөөнд түвэг бэрхшээл учруулав. Интернет дэх харилцаа ажилтнуудыг мэргэжлийн зорилтоо биелүүлэхээс холдуулж, их цаг алдахад хүргэж байна. Үүний улмаас ажлын асуудал 2-р зэргийн болж, анхаарал суларч, хөдөлмөрийн үр дүнг унаж байна. Эцэст компани ашигаа алдаж байна гэж «Калита-Финанс» санхүүгийн бүлгийн шинжээч Алексей Вязовский хэлээд

«Иймээс олон нийттэй харилцах сүлжээг ажил өгөгчид гай хэмээн үзэж, ажлын өдөр тэгж харилцахыг ажилтнуудад хориглохын төлөө байна. Тэр ч байтугай «Нэг ангийнхан», «ВКонтакте», «Facebook»-д найз нартайгаа харилцах дүр биохимийн үндэстэйг сүүлийн үеийн судалгаа харуулав. Окситоцин хэмээх гормон ойр дотно хүмүүстэй харилцах үеэр бий болж, нягт холбоо тогтоохыг урамшуулдаг. Хүмүүс харилцах үеэр  «окситоцин» бий болж, илүү идэвхтэй харилцахад тухирч байна. Ядаж ажлын өдөр ийм хөнөөлт харилцааг таслах хэрэгтэй. Юу гэвэл ажил өгөгч ажлын цагийн төлбөр төлсөн хийгээд түүний тавьсан зорилтыг л ажлын цагаар биелүүлэх хэрэгтэй» гэв.

Харин анхаарлаа өөр юманд чиглүүлж амрахаар олон нийттэй харилцах сүлжээг ашиглаж байна гэж санал асуулгад оролцогчдын 70 хувь нь хэлжээ. Харин ажлын цаг ажлын бус зорилгоор ашиглах нь хөдөлмөрийн бүтээмжэд  зохисгүй нөлөөлэх байтугай хөдөлмөрлөх чадварыг нэмэгдүүлж байна   хэмээн гурван хүний нэгэн нь үзэж байна.

Анхаарлаа ажлаасаа өөр юманд хандуулах хүсэл сэтгэл зүйн үүднээс ойлгомжтой байна. «Эрчимтэй ажил, нарийн түвэгтэй зорилтыг биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх нь  ямагт сэтгэл зүйн нөөцийг зарцуулахыг шаарддаг» гэж сэтгэл зүйч, нийтлэлч Сергей Ключников хэлээд

«Тэгснээрээ стрессийг арилгаад илү сайн ажиллаж байна гэж ажилтнууд ярьцгаав. Энэ нь саад болох байтугай туслаж байна гэж үзсэн. Эдүгээ хүмүүс  ажилдаа янз бүрийн төсөл дээр ажиллаж, ачаалал ихтэй  байна. «Амьд харилцаа» дутагдлаа. Харин олон нийттэй харилцах сүлжээ бусадтай  харилцах боломж олгож байна. Иймээс олонд түгсэн. Ийм сүлжээ нэгэнт төлөвшсэн үед ямар нэг зүйлий нь өөрчлөхэд хэцүү» гэв.

Санал асуулгын үр дүнгээс харахад оросын компаниудын бараг 60 хувь нь ажлынхаа үеэр олон нийттэй харилцах сайтыг сонирхохыг хоригложээ. Гэвч мөн сүлжээг тасалдуулах  нь ямар ч үр дүнд хүрэхгүйг практик ажиллагаа харуулав. Хүн нэгэнт Facebook-д нэвтэрч муу ажиллаж байсан бол хориглосны дараа ч сайн ажиллахгүй. Түүнээс гадна одоо ямар ч гар утсар сүлжээнд гарч болно. Иймээс ажилтан ажлаасаа холдох  ямар нэг боломж олно.

Сэтгэл зүйчид ажилтнууддаа илүү анхааралтай хандах зөвлөмж ажил өгөөгчдэд өгч байна. Заримдаа ажлын цагаараа олон нийттэй харилцах сүлжээг сонирхох нь ажил уйтгартай сонирхолгүй байгаагийн дохио болдог. Завтай байхдаа кофе ууж, ажил нэгтнүүдтэй ярьж эсвэл тайван сууж амрахыг ажилтнуудад зөвлөжээ. Тэгэх нь  мониторын дэргэд сууж Интернетээр танилцсан нөхөр гэгчдийнхээ статусыг уншихаас илүү ашиг тустай.