Интернетийн аливаа хэрэглэгч одооноос Буриадын нутгаар  болон Байгаль нуурын эргээр виртуал аялал хийх боломжтой болов. Буриадын зурагчид аялал жуулчлал идэвхитэй хөгжиж байгаа  бүс нутагтай танилцах тусгай сайт байгуулсан юм. “Буриадаар хийх  виртуал аялал” сайтанд  тус улсын  ерөнхийлөгч болон засгийн газраас дэмжлэг үзүүлж байна. Буриадын газрын  зургаар аялагчид нь тус улсын түүхэн дурсгалт газар, амралт-сувиллын , зугаа-цэнгээний болон аялал жуулчлал, зочид буудлууд болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой юм.  Бураид улсын зүүн эрэг дээр холбооны жуулчны бааз байгуулагдаж байгаа юм. Энэхүү баазыг байгуулахад  төсвөөс 3 тэрбум гаруй рублийг гаргасан юм.  Энд “Турка” болон “Пески” жуулчны бүсийн эхний ээлжийн  инженерийн болон тээврийн дэд бүтцийн барилгын ажил дуусах шатандаа ороод байна.Оросын аялал  жуулчлалын холбоо Буриад улсыг оросын ирээдүйтэй жуулчны бүс нутгийн жагсаалтанд  оруулжээ.Ийм дүгнэлтийг  3-р сард  Москвад зохиогдсон олон улсын аялал жуулчлалын  “Интурмаркет” үзэсгэлэнгээс  өгчээ.