ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев 3-р сарын 28,29-нд Энэтхэгийн Нью-Делид БРИКС бүлгийн гишүүн орнуудын удирдагчдын 4-р уулзалтад оролцох тухай өнөөдөр Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Түүнчлэн төрийн тэргүүн айлчлалынхаа хөтөлбөрийн дагуу  БРИКС бүлгийн түншүүдтэй хоёр талын уулзалт удаа дараа  хийнэ гэж мэдээлэлд өгүүлжээ. БРИКС-ын анхны  дээд хэмжээний уулзалт 2009 онд Екатеринбургэд, 2 дахь нь 2010 оны 4-р сард Бразилийн нийслэл Бразилиа хотноо, 3 дахь нь 2011 оны 4-р сард Хятадын Хайнань аралд  болсон билээ. БРИК бүлгийн хамтын ажиллагаа үнэн хэрэг дээр 2006 оны 9-р сард эхлэв. Тэр үед тус бүлгийн гишуун орнуудын ГХ-ийн сайд нар Нью Йоркод НҮБ-ын ЕА-ейн чуулганы хүрээнд анх удаа уулзсан билээ. Уулзалтад оролцогчид дөрвөн талын хамтын ажиллагааг тал бүрээр хөгжүүлэхийг сонирхож байгаагаа батласан нь мөн уулзалтын гол үр дүн болжээ.