НҮБ-ын АЗ-ийн батласан НҮБ, Арабын улсуудын холбооны  Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч  Кофи Аннаны үйл ажиллагааг дэмжих мэдэгдэл  Сирийн байдлыг энх амгалан болгох боломж олгоно гэж Москва  найдаж байгааг Оросын ГХЯ-ны мэдээлэд тэмдэглэжээ. Мэдэгдэл НҮБ-ын дүрмийн зарчмуудын үндсэн дээр  Сири улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын зарчмыг нарийн чанд дагахыг батлав. Сири улсад хүч хэрэглэх, хүний эрхийг зөрчих ажиллагааг нэн даруй зогсоож, Аннанаас Сирийн эрх баригчдад олгосон саналуудыг үндэслэн засгийн газар, сөрөг хүчний хоорондын яриа хэлэлцээг эхлэх нь зайлшгүй чухлыг ОХУ-ын ГХЯ-ны тайлбарт заажээ. Өчигдөр НҮБ-ын АЗ Аннаны Сирийн байдлыг зохицуулах асуудлаар дэвшүүлсэн саналуудыг дэмжсэн мэдэгдлийг санал нэгтэй батлав.