Афганистан улсын Аюулгүй зөвлөл 2013 онд Афганистан /ISAF/ дахь олон улсын аюулгүй байдлын энхийг сахиулагчдын статусыг өөрчлөхөөр шийдэв. Төлөвлөгөө ёсоор ирэх жил олон улсын эвслийн цэргийн байлдааны статусыг туслах статусаар өөрчлөхөөр төлөвлөж байна.  Энэ хугацаанд Афганистаны аюулгүй байдлыг хангах гол ачаалал афганистаны  үндэсний армийн болон цагдаад оногдох юм. Хариуцлагыг бүрэн хүлээлгэх ажиллагаа нь 2014 оны сүүлээр дуусах ёстой аж.

Нөгөөтэйгүүр, зарим орнууд Афганистан руу өөрийн цэрэг дайчдыг энхийг эрхэмлэх хүчний хувиар  илгээсээр байна. Тэдгээр орнуудын дунд саяхны өдрүүдэд 1300 цэргийн албан хаагчдаа илгээгээд байгаа Монгол улс орж байгаа юм.  Энэ бол Монгол улсын  Афганистан руу илгээж байгаа энхийг эрхэмлэгчдийн хоёр дахь ээлж юм. Түүнчлэн,  Монгол улсын гадаад дахь 14 удаагийн энхийн хүчний ажиллагаа билээ. 2002 оноос Монголын ардын армийн  цэргийн дарга  болон дайчдыг  ийм төрлийн  ажиллагаанд Ирак, Сьерра-Леон, Чад, Баруун Сахар, Дарфур, Өмнөд Судан болон бусад бүс нутагт илгээж буй юм.

Монгол улс нь дэлхийн 20 орны дотор идэвхитэй олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байна.  Энхийг эрхэмлэгчдийг “халуун цэгт” илгээх нь тус улсын гадаад бодлогын чухал чиглэл аж. Магадгүй, тус улс дэлхийн тавцан дээр төдийлөн нөлөөтэй байж чадахгүй ч, эдний хувьд энэхүү бэлэгдэлтэй оролцоо нь чухал юм гэж Буриад улсын их сургуулийн  эрдэм-шинжилгээний ажилтан,  монгол судлаач  Владимир Родионов тэмдэглээд

«Афганистанд алба хаах нь мэдээж хэрэг улс-төрийн утга агуулгатай, АНУ-д оноо авах гэсэн санаа.  2001 оны 9-р сарын 11- нд АНУ-д гарсан халдлагын дараа  Афганистанд терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулахыг хамгийн түрүүнд  дэмжисэн орнуудын нэг  Монгол улс байсныг мартах хэрэггүй  юм. Тэр үед АНУ-ыг олон улсын терроризмтэй тэмцэхэд туслахаар гарч ирсэн юм.  Хоёр жилийн дараа Монгол улс АНУ-ыг Иракийн үйл явдалд  дэмжсэн.  Байлдааны  ажиллагаанд монгол цэргүүд оролцож байгаагүй, харин объектуудыг хамгаалж байсан юм. Объектуудын нэг рүү  дүүрэн тэсрэх бодистой ачааны машин   барьж явсан амиа золиослогч  террористийн машин руу буудаж устгасан Аззаяаг монголын  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  өргөн сурталчилж байсан юм. Үүний ард мэдээж хэрэг тодорхой харилцаа зогсч буй нь ойлгомжтой.  Монгол улс албан ёсны мэдэгдэлүүддээ болон үйл ажиллагаандаа АНУ-аас  хариу алхамууд болоод хариу тусламж хүлээж  байдаг» гэлээ.

Эдгээрийн  хариу алхамууд ч байна. Нэгдүгээрт, АНУ-ын дэмжлэг дор  Монгол улс нилээд хэдэн  олон улсын байгуулагуудын гишүүнд элссэн: ОУВС, Азийн хөгжлийн банк, ДХБ.  Хоёрдугаарт, америкийн улс-төрчид нэг бус удаа Монгол улстай хамтын ажиллагаагаа өргжүүлэн тэлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж Владимир Родионов тэмдэглэж байна. Жишээ нь: АНУ-ын БХЯ-ны сайд Доналд Рамсфельд  Монгол улсад хийсэн айлчлалынхаа үеэр  АНУ-ын МУ дахь Элчин сайд асан Памела Слуц нар монголын цэргийг дэмжих болон америкийн санхүүжилтийн хооронд   шууд холбоо байгаа тухай ярьцгааж байсан юм. Родионовын  хэлснээр,  Монгол улс америкийн Мянганы  сангийн хөтөлбөрийн жагсаалтанд ордог юм. Энэ сан нь америкийн гадаад бодлогыг  болон байр суурийг дэмждэг бусад орнуудад зориулан  санхүүгийн тусламж үзүүлдэг юм. Тухайлбал, америкийн тусламж нь монголын зэвсэгт хүчнийг дэмжхэд чиглэгдэж байна гэж Владимир Родионов ярьж байна.

«Хоёр орны  цэргийн хамтын ажиллагааны чухал суваг бол 2000 оноос байнга явагдаж байгаа “Хааны эрэлд” цэргийн хамтарсан сургууль юм. Үүнд Монгол улс чухал ач холбогдол өгдөг ажээ. Сургуулилтыг хэвлэлээр өргөн сурталчилж, тус улсын улс төрчид    тэнд очдог  байна.  Түүнчлэн,  энхийг эрхэмлэх хүчинтэй холбоотой бас нэг ашигтай тал бий. Монголын залуучууд энхийг эрхэмлэгчдийн отрядуудад орохыг хичээдэг бөгөөд тэдний хувьд өөрийн санхүүгийн байдлаа дээшлүүлэхийн хамт орчин үеийн цэргийн дадлага туршлагатай болох хийгээд АНУ-д мэргэжил дээшлүүлэх  боломж олгодог ажээ. Монголын  цэргийн байгууллага олон улсын ажиллагаанд оролцож байгаа өөрийн орны  цэнхэр дуулгатныхаа тоог нэмэгдүүлэх сонирхолтой байдаг» гэж Владимир Родионов хэллээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Монгол улс нь “гуравдагч хөршийн“ бодлогын туслалцаатай өөрийн газар зүйн байршилтай  хоёр хөрш Орос, Хятад улсуудын  нөлөөг тэнцүү болгох бодлогыг явуулж байна. Газар зүйн  хувьд алслагдсан “гуравдагч хөршүүд“ одоо үед  Монголд багагүй байна.  Хамгийн гол нь тэдгээрийн дунд АНУ  тунаж үлдэж байна.