Оросын ОБЯ тус  улсын их, дээд  сургуульд суралцагсдад гал түймэрийн  сайн дурын отрядуудад нэрээ бичүүлэх санал тавьлаа гэж сэтгүүлчдэд Яамны мэдээллийн удирдах газраас уламжлав.   Оюутны сайн дурын отрядууд 770 их, дээд сургуулиудад байгуулагдаад байна. Оюутны отрядуудын нийт тоо 30 мянга орчимд хүрээд байна гэж ОБЯ-ны  тайлбарт дурджээ.  Сайн дурын отрядуудаараа холбооны төв тойргууд   тэргүүлж явна. Тэнд их, дээд  сургуулиудын дэргэд 550 орчим  отрядууд  ажиллаж байна. Тэдний нийт тоо 12,2 мянгад хүрээд байна. Алс-Дорнодод сайн дурын оюутнуудын тоо - 5 мянга гаруй байхад, Приволжскд - 3,3 мянга гаруй байна. Хамгийн бага сайн дурын ажилтанууд Урал болон Москвад тоологдож байна.  Нийслэл хотын   оюутны 24 отрядад нийт 865 хүн байна.