«Ус ба хүнсний аюулгүй байдал» гэж НҮБ-ын АЗ-өөс энэ оны Дэлхийн усны нөөцийн өдрийн сэдвийг тодорхойлжээ. Мөн өдрийг уламжлал ёсоор 3-р сарын 22-нд тэмдэглэдэг. Энэ асуудал бүгдэд хамаатай. Учир нь усны нөөцийг хэвээр хадгалах нь ХХ1 зуунд хүн төрөлхөтний сайн сайхан байдлыг хангах гол нөхцлийн нэг юм.

Жишээ нь нэг аяга кофед хэрэглэх түүхий эдийг ургуулж, боловсруулж, тээвэрлэхэд 140 литр ус шаардагдана. Энэ нь орчин цагийн ШУ-аас тогтоосон төдий хэмжээ билээ. Богино ханцуйтай цамц буюу жинс өмд үйлдвэрлэхэд бүр 10 мянган литр ус шаардагдах юм. Эдүгээ усан  олборлож буй  өөр бүх нөөцийг хамтад нь авснаас илүү их шаардагдаж байна гэж Оросын ШУА-ийн Усны судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлыг хариуцсан захирал Александр Гельфан хэлээд

«Дэлхийд усны нөөц маш их байна. Гэвч ашиглах боломж их хязгаарлагдсан. Юуны түрүүнд экологийг оролцуулан байгалийн хүчин зүйлууд хязгаарлахад нөлөөлсөн юм. Усан дутагдаж байгаа нь тод зүйл. Эдийн засаг, хүн ам зүйн өсөлт үүнд нөлөөлж байна» гэв.

Дэлхийн томоохон Шар мөрөн жилд дөнгөж гурван долоо хоногт үерийн үед гадаад далайд хүрч байна. Бусад хугацаанд хятадын оршин суугчид түүний усыг хэрэглэн татруулж байна. Зарим бүс  нутгийн байдал түүнээс дор байна гэж геологи-эрдэсийн ухааны доктор Игорь Давиденко тэмдэглээд «Дэлхийн хуурай газрын 13 хувийг эзлэдэг Африкийн нутаг дэвсгэр 1 хувиар ундны усаар хангагдсан байна. Энэ нь маш хүнд түвэгтэй асуудал» гэв.

Орос улс усны нөөцийнхөө хэмжээгээр дэлхийд Бразилийн дараа хоёрт орж байна. Гэвч энэ нөөц оросын нутаг дэвсгрээр жигд бус хуваарьлагдсан гэж Александр Гельфан онцлоод «Оросын төв ба Европ,Уралын өмнөд бүс нутаг, Сибирь, Хойд Кавказад гол мөрний ус татрах үед ус дутагддаг. Зарим жилүүдэд үүний улмаас учирсан эдийн засгийн хохирол үндэсний аюулгүй байдлыг хамарч байна» гэв.

20 жилийн дараа Оросын европын хэсэгт ба дэлхийн өөр бүс нутагт усны хямрал гарна гэж таамглав. Тэр үед ус бензинээс илүү үнэтэй болж магадгүй. Яах вэ? Түүнээс сэрэмжлэх арга зам бий гэж мэргэжилтнүүд үзэж байна. Жишээ нь оросын ялангуяа сибирийн гол мөрөн уртрагийн чиглэлтэй. Иймээс усны системийг холбох өргөрөгийн сувгыг тэдгээрийн хооронд байгуулах хэрэгтэй. Дэлхийн ундны усны 20 хувь нь ногдож буй Байгал нуураас Оросын тал  европын хэсэг рүү  стратегийн усан хоолойг татаж болно.

Бүх усны 20 хувийг хэрэглэж үл болно. Иймээс цэвэрлэх асуудал эн түрүүнд гарсан. Альпийн өндөр уулын нуурын усан ч бохирдсон байна. Хорт бодис бүхий хур тунадас бохирдуулжээ. Хорт бодисыг үүлэн дэлхийн бүх бүс нутгаар тархааж байна. Аж үйлдвэрт хэрэглэсэн ус  цэвэрлэх нь бас нэг чухал асуудал юм. Цөөрмийг бохирдуулж буй  үйлвэрийн газарт ногдуулах торгуулийг олон дахин нэмэгдүүлэхээр 2020 он хүртэлх Оросын усны стратегид  заажээ. Иймээс хоцросон технологи, тоног төхөөрөмжийг хэрэглэх нь ашиггүй болно.

Дэлхийн иргэн бүр усанд ариг гамтай  хандах ёстой. Германы оршин сугчид  энэ талаар тэргүүлж байна. Германы оршин суугч бүр нь өдөр дутам дунджаар 120 литр ус хэрэглэдэг. Харин Оросын оршин суугч бүр 180, АНУ-ынх 295 литр ус  өдөр бүр тус тус  хэрэглэж байна.