Чикаго хотод Орос-НАТО гийн дээд хэмжээний уулзалтыг энэ оны 5-р сард явуулахаар товлож байсныг хойшлууллаа.  Энэ тухай  тус байгууллагын  ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ,  орос улсын сонгогдсон ерөнхийлөгч Владимир Путинтэй 5-р сарын 7-нд болох тангараг өргөх ёслолын дараа  уулзалт хийнэ гэв. Расмуссений хэлснээр, одоо Орос улсад  “дотоод улс-төрийн хурцадмал үе” ид болж   байгаа аж. Өмнө нь   Оросын ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков мэдэгдэлдээ, Москва 5-р сард болох  уулзалтанд оролцох шийдвэрээ  хараахан гаргаагүй байна  гэсэн  юм.