Сирийн нийслэл Дамаскийн орчимд терроризмын заналхийлэл өссөнтэй холбогдуулан  аюулгүй байдлын арга хэмжээг өндөржүүлэв. Засгийн газрын цэргүүд лалын шашны идэвхитэй үүр орогнож байгаа  Дума хотын хойд хэсгийн захыг бүслэн авчээ. Дамаскийн орчимд оргодол цэргийн албан хаагчдын баривчилгаа явагдаж байна.Тус улсын  хойд хэсэгт хууль хамгаалагчид, зэвсэгт дээрэмчдийн хооронд мөргөлдөөн гарч байгаа тухай мэдээлэл ирсээр байна. Мэдээллийн агентлагуудын уламжилж байгаагаар, өнөөдөр Дамаскийн ойролцоо цэргийн харуулын байрны дэргэд  амаиа золиослогч  бөмбөг дэлбэлжээ. Цэргийн албан хаагчид болон энгийн иргэд амь үрэгджээ. Шинжээчдийн  үзэж байгаагаар, сүүлийн өдрүүдэд алан хядагчдын дайралтууд “эсрэг үр дүнтэй” байв. Тэд өнөөг хүртэл хүлээсэн байр суурийг давууд үзэж байсан хүн амын  хэсгийг засгийн газрын талд ороход  хүргэжээ.