Олон улсын сансрын станцын багийн  гишүүдийн  өдөр тутмын ажилд зориулан   персонал гар компьютертей болгоно. Энэ тухай  шийдвэр гаргасан  АНУ-ын аэрокосмос сансрын  агентлагаас  /НАСА/мэдээлэв.  Одоо  олон улсын сансрын станцын экспедицид оролцогчид гол ажлуудыг ноутбук дээр хийж буй юм. Гэтэл  одон орон судлаачид  тэднийг бага оврын    гар  компьютер буюу хувцсандаа бэхлэн,станцаас станц руу шилжихэд нь   биедээ авч явахад хялбар компьютереер хангаж өгөхийг  хүссэн юм. Одоогийн байдлаар НАСАгийн мэргэжилтэнүүд сансарт авч явж болох гар компьютерын загварыг судлаж байна. Apple компаний нэртэй  iPad нь иргэний нисэх хүчинд  өргөн хэрэглэгдэж байгаа юм.