Америкийн цахим удирдлагын систем болон автоматжуулалтын салбарын шилдэг тэргүүний корпорацын нэг “Хонивелл Интернешнл”  Москва орчмын “Сколково”-гийн цогцолборт эрдэм-шинжилгээний төв нэгдэж байна. Энэ   гэрээнд Москвад гарын үсэг зурлаа.  Төв нь боловсруулах аж үйлдвэрүүдэд  шинэтгэлийн туршлагуудыг шийдвэрлэх зориулалттай юм. Корпорацын төлөөлөгчдийн ярьж байгаагаар,“Хоннивелл” нь шинэтгэлийн төвийг зохион байгуулахад  болон “Сколково”-д  судлагаа шинжилгээ, техник болоод лабораторын ажилтануудын ажлын байрыг бий болгоход  нилээд хэмжээний хөрөнгө оруулалт хийх бодлого барьж байгаа аж. Цогцолбороос мэдээлснээр, тус газарт дэлхийд нэртэй 16  компани ийм төрлийн гэрээ байгуулаад байгаа аж. Төвүүд 2013-2014 онуудад үйл ажиллагаагаа эхлэх юм.