Хятад улсад нээгдэх  оросын жуулчлалын жилийн  хүрээнд Орос улс БНХАУ-д 100 гаруй төрлийн арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөж байна. Энэ тухай өнөөдөр Орос улсын Холбооны аялал жуулчлалын агентлагийн дэд тэргүүн Григорий Саришвили Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүний ярьснаар, бүх арга хэмжээнүүд нь орос-хятадын найрамдал,  хамтын ажиллагаа  болон хоёр орны  ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэгдсэн аж. Хоёр улсын удирдагчдийн гарагсан шийдвэрүүдийн дагуу  2012-2013 онуудад  Хятад болон Орос улсад харилцан  жуулчлалын жилийг зохион явуулах   юм. Нээлт нь 3-р сарын 23 нд болох бөгөөд дараа  нь орос-хятадын жуулчлалын салбарын анхны  хамтын ажиллагааны чуулган болно. Саришвили хэлэхдээ, 2011 онд Орос улсад аялсан хятадын жуулчдын тоо 2010 оныхтой харьцуулбал, 13,9 % өссөн буюу 810 мянгад хүрсэн бол оросын жуулчдын тоо 7 % өсч, 2,5 сая хүн тус улсад жуулчилсан гэв. Тэрээр эдгээр үзүүлэлтүүд нь цаашид өснө гэдэгт итгэлтэй  байгаа ажээ.