НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сири улсаас  НҮБ-ын АЗ-ийн тэргүүний мэдэгдэлийн заалтуудыг хэрэгжүүлэхийг  болон хүчирхийллийг нэн даруй зогсоохыг шаардав. Ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэхдээ,  мэдэгдэлд зааснаар  хүмүүнлэгийн тусламж хангах боломжийг олгох болон  сирийн засгийн газар хийгээд  сөрөг хүчнийхний хооронд улс-төрийн яриа, хэлэлцээг нэн даруй эхлүүлэх ёстой юм. НҮБ-ын АЗ-ийн тэргүүний мэдэгдэлийг лхагва гаригт баталсан юм. Тэрхүү мэдэгдэл нь НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны бэлтгэсэн зургаан заалттай төлөвлөгөөний үндсэн дээр бэлтгэгдсэн юм. БНХАУ-ын эрх баригчид НҮБ-ын АЗ-ийн мэдэгдэлд сэтгэл ханамжтай байгаа  гэж НҮБ-ын дэргэдэх Хятадын  байнгын төлөөлөгч Ли Баодун мэдэгдэв. Бээжин олон улсын хамтын нийгэмлэгийг Аннаны хүчин чармайлтыг дэмжиж, түүнд ажиллах таатай нөхцөл олгохыг уриалсан гэж байнгын төлөөлөгч хэлэв. Түүний ярьснаар, энэ нь сирийн хямралыг улс-төрийн аргаар шуурхай шийдвэрлэх боломж олгоно.  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон лхагва гаригт мэдэгдэлийг баталсныг  сайшаагаад,  АНУ-д сирийн асуудлаар Вашингтон болон Москвагийн байр сууриуд ойртож байна гэж онцлон тэмдэглэв. НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэлийг баталсны дараа тэмдэглэхдээ, оросын талын  сирийн асуудлаархи байр суурь хэвээр үлдэсэн. Орос улс анхнаасаа тус улсад хүчирхийлийг  нэн даруй зогсоож, мөргөлдөөний бүх талуудыг яриа хэлэлцээнд татан оруулахын төлөө байр суурьтай байсан гэж оросын дипломатч сэтгүүлчдийн  өмнө мэдэгдэв.

Сирид жил гаруй засгийн газрын эсрэг  зэвсэгт  мөргөлдөөн үргэлжилж байгаа юм. НҮБ-ын АЗ-ийн гаргасан тоо баримтаар тус улсад энэ хугацаанд  8 мянга гаруй хүн амь үрэгджээ.