Забайкалийн Буриад улсын үндэсний музей Буддын шашин дэлгэрсэн түүхтэй холбоотой  үзмэрүүдийг дэлгэн харууллаа гэж тус БН улсын  соёлын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. “Буддын шашны алтан сан. Шинэ ирмэгүүд”  сэдэвт шинээр тавигдасан  үзмэрүүдэд Буриадын агуу их Буддын шашны  их багшийн хэрэглэж байсан зүйлүүдийг  дэлгэн харуулсан гэж мэдээлэлд дурджээ. Гурван зуу шахам жилийн настай Буриадын  буддын шашны өвөрмөц онцлогийг тус музейн буддын шашны хосгүй цуглуулга хийгээд  Дэлхийн буддын шашны зургууд болон  сансрын калачакрын систем, Шамбалын орны домгоос дэлгэн харуулжээ.