НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун сирийн хямралыг  хамгийн аюултай болохыг болон түүний цаашдын үр дагаварыг сэрэмжлүүлэв. “Цаашид үйл явдал хэрхэн  өрнөхийг бид мэдэхгүй.  Гэхдээ туйлын аюултай гүн хямралаас гарах гарцыг  олохын тулд ажиллах үүрэгтэй  гэдгийг бид мэднэ” гэж тэр Индонезид айлчлахдаа мэдэгдэв. Пан Ги Муны хэлснээр, Сирийн мөргөлдөөн бүс нутгийн болон дэлхийн хувьд хүнд үр дагаварт хүргэж мэдэх аж.  Өмнө нь мэдээлж байснаар, НҮБ -ын  ерөнхий нарийн бичгийн дарга лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ,  НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан ойрын үед Сирид хүрэлцэн очих  ёстой.  Пан Ги  Мун ээлжит айлчлалаараа Сирийн хямралыг нэн даруй зохицуулахын  тулд дэлхийн хамтын нийгэмлэгүүд хүчин чармайлтуудаа нэгтгэн, нэг байр суурьтай байхыг уриалав.