Аялал жуулчлал нь дэлхийн сан.хүүгийн хямралын нөхцөлд тэсч гарсан цорын ганц салбар бөгөөд, амжилттай хөгжиж буй юм. Өнгөрсөн жил дэлхийн аялал жуулчлалд   ДНБ-ний 5 % ноогдож байсан юм.   Дэлхийн нийт жуулчдын чансаанд 13-р байр эзлэсэн Орос улс энд дүрмийн гадуурх биш юм.

2011 онд тус улсын  жуулчны тоо 12 хувьтай байсан бөгөөд Орос улсад бараг  25 сая гадаадын жуулчин хүлээж авчээ. Хамгийн  их жуулчин хүлээж авсан улс: Финланд, Хятад, Польш улсууд байсан юм. Орос  улс жуулчдыг юуны өмнө соёл, байгаль болон эртний хотуудаараа татдаг юм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын   /UNWTO/ ерөнхий нарийн  бичгийн дарга Талеба Рифаи тэмдэглэхдээ

«Анхны  татах хүч бол  ардын аман зохиол, уран барилга, ардын гар урлал зэргийг өөртөө нэгтгэх оросын хосгүй соёл юм. Ард түмний  амьдрал бол  гадаадын жуулчдын сонирходог зүйл. Хоёрдугаар байранд байгаль. Орос улсын байгалийн олон төрлийн өвөрмөц гайхамшигууд болон баялагийг дэлхийн хүн ам сайн мэддэг гэдэгт би эргэлзэж байна. Эцэст нь  хотын  жуулчлал гуравдугаарт орж байна. Москва, Санкт-Петербург болон Оросын  бусад том хотуудаар хийх  аялал» гэлээ.

Өнгөрсөн жил оросын өвөрмөц байдал нь гадаадын 23,5 сая жуулчныг татсан юм. ТУХН-ийн орнуудаас Орос улсад бараг 1,5 сая жуулчин аяласан.Хамгийн идэвхтэй жуулчид финландчууд байсан, тэдний  1 сая 211 мянган иргэд манайд аяласан билээ.  Энэ нь бараг өмнөх жилээс 20 орчим хувиар илүү байсан юм гэж Ростуризм байгууллагын  тэргүүн Александр Радьков тэмдэглэхдээ

«Оросоос дэлхийн бусад орнууд руу аялахаар явж байгаа жуулчдын тоо гайхалтай их байна. 43 сая оросын иргэд гададад аялаж амарч байна. Тэд мөн Финландад олонтоо очих бөгөөд тэнд 4 сая 416 мянган хүн аялажээ.  Суомийн орны дараа Түрк болон Хятад орж байна. Оросын  аялагч жуулчдын тоо  нэмэгдэх болсон нь орох жуулчдын тоо нэмэгдэхэд нөлөөлж байна.

Гадаадын зочид буудлуудад орос хэлийг үзэж эхлэж байгаа бөгөөд орос хоолтой ресторан байгуулагдаж, оросын иргэдэд зориулсан соёлын хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна. Энэ бол Орос улсыг сурталчлахад хангалттай хувь нэмэр юм. Гадаадад явж байгаа тус улсын иргэн бүр   оросын соёлыг тээгч юм.  Түүгээрээ бид эх орноо сурталчлахын зэрэгцээ жуулчдынхаа чадавхаар бусдыг татаж байдаг юм»  гэж Александр Радьков тайлбарлаж байна.

Олон улсын жуулчны байгууллагын / UNWTO/ урьдчилсан таамгаар  2012 онд олон улсын жуулчны тоо 1 тэрбум өсөх ажээ. Тэдгээрийн дунд оросын багагүй тооны  жуулчид аялана гэдэг бол эргэлзээгүй юм. Энэ талын  үзүүлэлт Орос улсад  тогтвортой байдаг юм.