Хятад улс Ази тивийн хамгийн томоохон зэр зэвсгийн болон цэргийн техникийн импортлогч болоод байна. SIPRI /Стокгольмын дэлхийн тулгамдсан асуудлыг судлах хүрээлэн/гээс бэлтгэсэн илтгэлд  ийм дүгнэлтийг хийжээ.

Шинжээчдийн тооцоолсноор, 2007 -2011 онуудад Азийн болон далайн чанадын орнууд 2002-2006 онтой харьцуулбал 24 % илүү   зэвсэг импортложээ.  Тооны хэлээр бол  SIPRI- гийн илтгэлийг зохиогчид хэдэн жилийн турш  олон улсын харилцааны мэргэжилтэнүүдийн бичиж байсан  нэгэн түгшүүртэй хандлагыг батлан хэлсэн ажээ. Ази тивийн орнуудын өөр хоорондоо болон АНУ-тай нутгийн болон бүс нутгийн нөлөөний төлөө хурц тэмцэл нь зэвсгээр хөөцөлдөхийг улам  бүр нэмэгдүүлсээр   байна.

Азийн зэвсгийн томоохон импортлогчоор Энэтхэг, Өмнөд Солонгос, Пакистан, Хятад улсууд болжээ.  Эхний тавд дэлхийн  цэргийн зориулалттай бүтээгдэхүүний 30 ноогдож байна. Ингэхдээ, шинжээчдийн үзэж байгаагаар, Азийн зэвсгийн хөөцөлдөөний тэргүүн ойрын ирээдүйд Энэтхэг болон Хятад үлдэнэ. Энд зөвхөн худалдаж авч байгаагаас гадна эдгээр орнуудын  цэргийн технологийн  салбар дахь  өөрсдийнх нь боловсруулалтыг  тооцох нь зүйтэй юм гэж “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа  АНУ болон Канад судлалын хүрээлэнгийн дэд захирал Павел Золотарёв тэмдэглэв.

«Хэн хэдийг худалдаж авч байна гэх энэхүү  дүр зураг нь бүс нутгийн хөгжлийн явцтай болон бүс нутгийн  сөргөлдөөний  түвшинтэй  адил тэнцүү байгаа юм.  Бүс нутгийн удирдагчид нь зэвсэг болон цэргийн техникийн худалдан авагч тэргүүнүүдээр төдийлөн удаан байхгуй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм. Талууд тэргүүний технологийг хөгжүүлж байгаа бөгөөд орчин үеийн цэргийн техникийн төрлүүдийг үйлдвэрлэхээр оролдлого хийж  байна. Энэ бол ойрын ирээдүй биш юм, гэхдээ түүнийг урьдчилан  харах нь зүйтэй юм» гэж Павел Золотарёв хэллээ.

Жишээ нь Хятад улс өөрийн цэргийн техникийн үйлдвэрийг хөгжүүлж байгаа бөгөөд олон улсын  зэвсгийн  зах зээл дээр экспортлогчийн хувиар гарсан юм.  БНХАУ энэ үзүүлэлтээр АНУ, Орос, Герман, Франц, Англи улсуудын дараа зургадугаар байрыг эзлэж байна гэж SIPRI гийн илтгэлд дурджээ. Сүүлийн жилүүдэд Энэтхэг улс технологийн тасархай үсрэлт хийж байгаа нь хятадын цэргийн хүч өсч байгаад хариу барихыг оролдож буйгаар болон Пакистантай сөргөлдөөн хадгалагдаж байгаагаар тайлбарлаж  болох юм.  

Бүс нутгийн гадуур, гэхдээ азийн зэвсгийн хөөцөлдөөний чухал оролцогч бол АНУ юм. Америк-энэтхэгийн цөмийн салбарын  хамтын ажиллагааны тухай тохиролцоонд хүрсэнийг  Бээжин эрс  “хятадын  эсрэг” хэмээн хүлээн авсан юм.   Хариуд нь Хятад Пакистантай  цөмийн салбарын хамтын ажиллагаагаа хүчтэй болгосон юм. 

Зүүн-Өмнөд Азийн байдал харилцан үл итгэлцлийн олон харанхуй хурцдах  ижил схемээр хөгжиж байна. Хятадын армийн өсөн  нэмэгдэж байгаад болон Бээжингийн нутаг дэвсгэрийн асуудлын   шургуу байдалд цочирдсон  улс орнууд АНУ руу тусламж авахаар хандаж байна. Вашингтон ч дуртай нь аргагүй тосч авч байна. 

Энэ нь Бээжинг цаашид юуны түрүүнд  онгоц тээгчнүүдийнхээ болон  тэнгисийн цэргийн  хүчээ нэмэгдүүлэхэд  түлхэж байна. Ази тивд Европоос ялгаа нь бүх шатны хяналт  болон зэвсгийн хөөцөлдөөнийг хазгаарлах  механизмгүй юм. Үлдээд байгаа нутаг дэвсгэрийн маргаан нь хэзээ язаагүй гарах “халуун үелзэлд “шилжин орж болох юм. Хэрэв бүс нутгийн цэргийн явц хурдан өсч буйг тооцох юм бол энэ нь маш аюултай юм.