Владимир Путин, Барак Обама хоёр ОХУ-ын ерөнхийлөгч тангариг  өргөсний дараа уулзах тухай ГХ-ийн сайд Сергей Лавров  оросын нэгэн радио станцад ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Тэрээр сэтгүүлчидтэй  уулзаж, гадаад бодлого, олон улсын харилцаатай холбоотой  асуултуудад хариулав.

Сергей Лавров Ираны цөмийн хөтөлбөр тус улсын эргэн тойрны байдал даамжирч байгаа асуудлыг хөндэж ярив. Орос улсаас байдлыг алхам  алхмаар тогтворжуулах төлөвлөгөөг санал болгосныг сайд тэмдэглээд хэд хэдэн улсаас тогтоосон Тегераны эсрэг  хориг оновчтой биш хийгээд Ираны эдийн засгийг дарахад л чиглэгдснийг онцлов. Ираны удирдлага ба МАГАТЭ-гийн хоорондын хамтын ажиллагааг хэвийн болгох замаар л асуудлыг шийдвэрлэж болно гэж Оросын ГХ-ийн сайд үзэж байна.

«Үлдсэн асуудлуудыг шийдвэрлэх төлөвлөгөөг уялдуулан зохицуулахад нь МАГАТЭ ба Иран улсад туслах нь ойрын зорилт мөн. Эдгээр асуудал үнэхээр хүнд түвэгтэй. Юу гэвэл ираны цөмийн хөтөлбөр цэргийн зорилготой гэж сэжиглэсэн явдалтай холбоотой. Орос улс Ираныг цөмийн зэвсэгтэй болгохыг хүсэхгүй байна» гэж Сергей Лавров тэмдэглэн хэллээ.

Сири улс Ойрхи Дорнодод бас нэг халуун цэг болсон. НҮБ-ын АЗ-д тус улсын тойронд ширүүн санал шүүмжлэл өрнөв. Лавров Башар Асадыг зөвтгэхгүй байна. Гэсэн ч Сири улсад хэд хэдэн сар үргэлжилж байгаа цуст ажиллагааны төлөө хариуцлагыг дан Сирийн ерөнхийлөгчэд тулгахгүй байхыг уриалаад.

«Бид Сирийн удирдлагыг огт зөвтгэхгүй байна. Удирдагчид энгийн номхон иргэдийн эсэргүүцлийн анхны илрэлийн талаар буруу арга хэмжээ авч, олон алдаа гаргав. Мөн зөв чиглэлээр хийх ажиллагаа нь оройтсон.Үүний уршгаар  мөргөлдөөн ийнхүү хурцдав. Гэвч  энгийн иргэдийг нэгэнт анхааран халамжилж байгаа бол өдөөн хатгалга дэгдээсэн этгээдүүдийг бас буруушаах хэрэгтэй» гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн хэлэв.

ГХ-ийн сайд Башар Асадын цаашдын заяаг ч хөндэв. Сирийн ерөнхийлөгч огцорч, Москва руу явах нь Каддафийнх шиг байдалд орохоос дээр биш уу гэсэн асуултад Лавров хариулахдаа үүнийг Асад л шийдвэрлэх ёстой. Орос улсад цагаачлан суухыг урих гээгүйг тэмдэглэв.