Афганистаны засгийн газрыг оролцуулалгүй талибуудтай хэлэлцээ хийхийг АНУ оролдож байна гэсэн мэдээлэл ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын сэтгэлийг түгшүүлж байна. Тэрээр «Коммерсант ФМ» радиостанцад ярилцлага өгөхдөө Афганистаны засгийн газар л үндэсний эвлэрэлийн асуудлаар хийх хэлэлцээний гол  оролцогч байх ёстой гэж мэдэгдэв. Сайдын хэлснээр бол  АНУ Кабулыг оролцуулалгүй гуравдахь улсын нутаг дэвсгэрт  талибуудтай хэлэлцээ хийхийг оролдох нь оновчтой биш хандлага юм.Орос улс НҮБ-ын АЗ-ийн шийдвэрийн үндсэн дээр Афганистанд үндэсний эвлэрэлд хүргэх хандлагыг бүрэн дэмжиж байна гэж Лавров онцлов. Террористууд ба «Аль-Каида» бүлэг ба түүнтэй хамсан сүлбэлдсэн бүлгүүдээс гадна сөрөг хүчинтэй эвлэрч болно. Талибуудыг үндэсний эвлэрэлийн  үйл явцад оролцуулах гурван болзол бий. Талибууд Афганистаны Үндсэн хуулийг батлаж, зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх ажиллагаа явуулахаас татгалзаж, «Аль-Каида»-тай бүх харилцаа холбоог таслах ёстой гэж Оросын ГХ-ийн сайд тэмдэглэв.