Казахстан Наурыз баяраа тэмдэглэж байна. Дорнод турк ард түмнүүд нарны хуанлигаар өнөөдөр шинэлж байна. Наурыз баярыг 3-р сарын 21-23-нд Казахстанд гурван өдөр албан ёсоор тэмдэглэдэг. Эдгээр гурван өдрийг хууль ёсоор амралтын өдөр болгов. Казахын эртний уламжлал ёсоор хавар өдөр шөнө тэнцэх өдөр мод суулгаж, булаг цэвэрлэх ёстой. Казах, узбек,уйгарууд  Наурыз баярыг тэмдэглэх  уламжлалыг үеэс үед залгамжлуулж ирсэн юм. Энэ баярыг тажикууд «Гульнавруз», татарууд «Нардуган», эртний грекууд «Патрих» гэжээ. Дорнодын ард түмнүүд Наурыз буюу Наврузыг эрт дээр үеэс тэмдэглэж байна. Мөн баяр байгалийн шинэчлэл, шинэ жилийн эхлэлийн бэлгэ тэмдэг болсон юм. Наурызын уг чанар хүн байгалийн эв нэгдэлд оршино. Наурызыг хаврын өдөр шөнө тэнцэх өдөр тэмдэглэдэг. Энэ өдрөөс өдөр урт, шөнө богино болдог.