Орос улс сансрын салбараа олон улсын хэмжээнд байлгаж, сансар судлалын талаар тэргүүлж буй гурван гүрэн улсын дотор байр сууриа бэхжүүлэх ёстой. Оросын засгийн газраас хэлэлцэж эхлэсэн «2030 он хүртэлх сансрын үйл ажиллагааны хөгжлийн стратегид» ийм гол зорилт тавьжээ. Саяхан Оросын сансрын агентлагаас баримт бичгийн төслийг хэлэлцүүлэхээр орууллаа.

«Стратегийн» эх бичгийг хэвлэлд нийтлээгүй байна. Стратегид нэлээд том зорилгыг томъёолжээ. 2030 он гэхэд сансрын нисгэгчид Сарнаа явагчаар урьдчилан судласан Сар луу явна. Мөн Сугар, Бархасвадь гаригууд руу аппарат хөөргөхөөр төлөвлөсэн. Түүнээс гадна  шинчлэлийн  станцуудын сүлжээг Ангараг гариг дээр байгуулна.

«Восточный» сансрын хөлгийн буудлаас 180 тонн ачааг тойрог замд гаргаж чадах хүнд пуужин болон олон удаа ашиглах сансрын системийг зохион бүтээх юм.Эцэст шинэ үеийн тойрог замын станцын суурийг тавьж, Ангараг гариг руу явуулах багийн гишүүдийг бэлтгэнэ.Эдгээр зорилтыг биелүүлэх боломж байна гэж «Новости космонавтики» сэтгүүлийн газрын эрхлэгч Игорь Маринин  хэлээд

«Нэг удаа тойрон нисч буух нислэг сансрын салбарт хөрөнгө оруулахыг урамшуулж, технологийн хүрээнд үсрэлт хийх боломж олгоно. Энэ нь их хэмжээний зардал шаардахгүй. Тойрон нисэхэд хөрөнгө гаргах нь нэг, байнга ажиллах баазыг Саран дээр байгуулахад хөрөнгө зарцуулах нь өөр хэрэг. Нэгэн нислэг хийхээр төлөвлөсэн. Цаашдаа хэн нэгэн нэгдвэл  хоёр ч, арван ч нислэг хийж болно. Эцэст олон улсын дэмжлэгээр баазыг ч байгуулж болно» гэв.

Оросын сансрын аппаратуудыг улс орныхоо цахим сууринд шилжүүлснээр дээд зэргийн найдвартай чанартай болох юм. Бүр 2020 он гэхэд хиймэл дагуулд хэрэглэх гадаадын сэлбэгийг аль болохоор багасгах юм. Саяхан «Фобос-грунт» аппарат осолдсноос хойш ийм шаардлага гарсан. Гадаадын бичил бүдүүвчийн гэмтэл осолын шалтгаан болсон байх гэж зарим мэргэжилтэн таамаглав.

Дээр дурдсан зорилтууд бол одоогоор хөтөлбөр биш стратеги төдий хэвээр байгаа. Гэвч санхүүжүүлэх эх сурвалж тодорхой биш байна гэж шинжээчид заажээ. Ямар байсан ч өөдрөг үзэлтэй байх үндэс бий. Сүүлийн жилүүдэд оросын сансрын салбарын санхүүжүүлэлт эрс нэмэгджээ. Стратегийг хэрэгжүүлэхийн тулд ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэд Сансрын зөвлөлийг байгуулах юм.