Орос, Японы хоёр эрэгтэй, АНУ-ын нэгэн эмэгтэй сансрын нисгэгч бүрэлдэхүүнд нь орсон ОУСС-ын баг 7,8-р сард дэлхийд Лондонд Олимпийн наадам явагдах өдрүүдэд тойрог замд спортын тэмцээнийг зохион байгуулах бодолтой байна. Японы сансрын нисгэгч Акихико Хошиде энэ тухай сэтгүүлчдэд мэдээллээ. Хошиде америкийн эмэгтэй сансрын нисгэгч Сунита Уильямс, оросын Юрий Маленченко нартай хамт 32/33 багийн бүрэлдэхүүнд ОУСС-д очно. АНУ, Орос, Японы төлөөлөгчид ОУСС-д байх учраас хоорондоо өрсөлдэж болохыг японы сэтгүүлч тэмдэглэв. Хошидейн хэлснээр бол  багийн гишүүд энэ ба өөр сонирхолтой саналыг эрэгцүүлэн бодож байна. Жишээ нь америкийн Уильямс америкийн уламжлалт хачиртай талхаар дайллана. Хошиде, Маленченко нар ч үндэсний  хоолоор бас дайллах юм.