Лавлан тодруулсан тоо баримтуудаас харахад өчигдөр Ирак улсад террорын ажиллагаа удаа дараа явуулсны улмаас 52 хүн амь үрэгдэж, 250 гаруй хүн шархдав. Кербала хотноо хоёр дэлбэрэлт 13 хүнийг хөнөөж, 48 хүнийг шархдуулав. Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалт Багдадад хийж эхлэхээс нэг долоо хоногийн өмнө  террорын ажиллагаа явуулжээ. Тус уулзалт сүүлийн 20 жилд Иракд болох  анхны арга хэмжээ юм. Иракийн янз бүрийн хот тосгонд үйлдсэн 30 гаруй дэлбэрэлт 2-р сарын 23-нд  60 орчим хүнийг устгасан  дэлбэрэлтээс хойш хамгийн аюултай ажил явууллага боллоо.