Орос улсаас Сири улсын ерөнхийлөгч Башар Асадыг огцроход тухирч, хорогдох эрх олгохыг санал болгох гээгүй. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров «Коммерсант-ФМ» радиостанцад ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдэв. Оросын талаас Сирийн удирдлагын үйл ажиллагааг зөвтгөхгүй байна гэж тэрээр тэмдэглэлээ. Дамаскаас эсэргүүцлийн анхны илэрлийн хариуд буруу арга хэмжээ авсан гэж Москва үзэж байна. «Сирийн удирдлага бидний урианы хариуд удаа дараа амлалт өгсөн ч маш олон алдаа  гаргаж байна. Зөв чиглэлээр явуулах ажиллагаа нь оройтож байна гэж Лавров тайлбарлан хэллээ. «Харамсалтай нь энэ нь мөргөлдөөнийг улам хурцатгах хор холбогдолтой болсон» гэж тэрээр нэмж хэллээ. Үүний хамт Сирийн ерөнхийлөгч Асад ба сирийн ард түмэн л улс орныхоо байдлыг зохицуулах шийдвэр гаргах ёстой» гэж ОХУ-ын ГХ-ийн сайд тэмдэглэв.