3-р сарын 26,27-нд Сөүлд цемийн аюулгүй байдлын асуудлаархи дээд хэмжээний уулзалтаар цөмийн хөтөлбөрий нь хэлэлцэх явдлыг «дайн зарласан хэрэг» хэмээн БНАСАУ үзнэ. Өнөөдөр Умард Солонгосын ЦТАК агентлагаас зохих мэдэгдлийг Орос, АНУ хоёрын ерөнхийлөгчдийг оролцуулан бараг 50 улс ба олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох олон улсын цөмийн асуудлаархи форумын өмнөхөн тараав.Пхеньяний цөмийн асуудал дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд ороогүй. БНАСАУ энэ уулзалтад оролцохгүй. Мөн асуудлыг төрийн тэргүүн нарын хоёр талын уулзалтаар хөндөх тухай үүний өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак мэдээлсэн билээ.