АНУ-аас  ираны нефтийг худалдан авахаас татгалзсан 11 улсын компаниудын эсрэг дангаар хориг арга хэмжээ авахгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдлээ. Түүний хэлснээр бол  европын хэд хэдэн улс  түүнчлэн Иранаас авах нефтийн хэмжээг нэлээд багасгасан Япон тэдгээрийн дотор байна. Энэ шийдвэр Хятад Энэтхэг хоёр улсыг хамрахгүй. Иймээс Ирантэй хамтран ажиллаж буй эдгээр улсын санхүүгийн байгууллагуудын эсрэг хориг арга хэмжээг ойрын 180 өдрийн дотор түр зогсооно гэж Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдэв. АНУ-ын конгресс  хоёр сарын өмнө  Иран улстай гэрээ хэлэлцээр байгуулж байгаа  гадаадын санхүүгийн  байгууллага, компаниудын талаар дангаар нэмэлт хориг арга хэмжээ авах эрх америкийн засаг захиргаанд олгосон билээ. Иран атомыг энх тайван зорилгоор ашиглах хөтөлбөрөөрөө халхавчилж цөмийн зэвсэг зохион бүтээж байна гэж АНУ ба өрнөдийн хэд хэдэн орон сэжиглэсэн юм. Тегеран ийнхүү бүх зэмлэлийг няцаагаад цөмийн хөтөлбөр нь дан улс орныхоо цахилгаан эрчим хүчний  хэрэгцээг хангахад чиглэгдснийг мэдэгджээ. АНУ Ираны санхүүгийн системд шахалт үзүүлэх талаар нэлээд их үр дүнд хүрсэн гэж Клинтон тэмдэглэв. Үүний хамт АНУ ираны асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхээс татгалзахгүй байна гэж Хиллари Клинтон тэмдэглэв.