Өмнөд Солонгосын газар, тээвэр, тэнгис далайн хэргийн яам 4-р сарын 12-оос 16-ныг дуустал нисэх онгоцуудынхаа нислэгийн зарим чиг замыг өөрчилж, хөлөг онгоцуудынхаа хөдөлгөөнийг хязгаарлах бодолтой байна гэж өнөөдөр өмнөд солонгосын The Chosun ILbo сонинд бичжээ.Мөн өдрүүдэд сансрын хиймэл дагуулаа тойрог замд гаргахаар пуужинг хөөргөх төлөвлөгөөтэй байна гэж Пхеньянээс Олон улсын иргэний нисэх хүчний байгууллага ба Олон улсын далайн байгууллагад мэдээлснийг сонин дурдав. Пуужин Пхенан-Пукто  мужийн Чолсан хошуун дахь сансрын хөлгийн буудлаас хөөргөх бололтой. Пуужингийн анхны угсраа  Өмнөд Солонгосын эрэг хавийн Бенсан хойгоос баруун 140 км зайтай усан дээр салана гэж үзэж байна. Korean Air компанийн Чежу  Бээжин  чиглэлийн суудлын хоёр нисэх онгоц энэ эрэг хавийн нутгийн дээгүүр нисч  явдаг. Хиймэл дагуулыг хөөргөхтэй холбогдуулан эдгээр онгоц  эндээс зүүн 180 км зайтай нисэх юм. Түүнчлэн БНСолонгос улсын засгийн газраас ачаа тээврийн хөлөг онгоцны багуудад хандан аюултай газраас холдохыг уриаллаа. Түүнээс гадна тус улсын эрх баригчид энэ өдрөөдэд  загас агнуурын завиудад тэнгис далайд гарахыг хориглоно.