3-р сарын 26,27-нд Сөүлд болох цөмийн аюулгүй байдлын асуудлаархи  дээд хэмжээний уулзалтаар Пхеньянийн хиймэл дагуулаа 4-р сарын дундуур хөөргөх төлөвлөгөөг хэлэлцэнэ гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Орос, Хятад, АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг таван улсын удирдагчид тус асуудлыг авч үзэж хэлэлцэхийг тэрээр тэмдэглэв. Эдгээр таван улс дээрх асуудлаар санал нэгтэй байна гэж Ли Мен Бак хэллээ. Төлөвлөгөөсөө татгалзахад БНАСАУ-ыг албадах нь шилдэг арга зам хэмээн эдгээр улс  үзэж байна. Умард Солонгосоос ямар ч тайлбар өгсөн ч хиймэл дагуулаа хөөргөх нь НҮБ-ын АЗ-ийн БНАСАУ-д пуужингийн туршилтыг хориглосон тогтоолыг зөрчсөн хэрэг болно гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч онцлов. Ли Мен Бакын хэлснээр бол хөөрөлт дэлхийн хамтын нийгэмлэгээс Умард Солонгост итгэх явдалд зохисгүй нөлөөлж мэднэ.