Энэ зүүны дундуур усан дутагдах явдал дэлхийд мөргөлдөөн өдөөж мэднэ гэсэн дүгнэлт Дэлхийн усны форумын төлөөлөгчид хийжээ. 2050 он гэхэд усны эрэлт 1,5 дахин нэмэгдэнэ. Хүн бүр ус хэрэглэх эрхтэй.  Энэ нь  хүний үндсэн эрх гэдгийг  НҮБ-ын ЕА хүлээн зөвшөөрчээ. Гэвч форумд оролцолгчид мөн эрхийг хэн яаж хангахыг тайлбарлсангүй.

Энэ онд  Марсельд болсон Дэлхийн усны форум усны аюулгүй байдлыг хангах асуудлыг хөндэв.Оролцогчид нь гутрангүй тоо баримтуудыг дурдлаа. Дэлхийд цэнгэг усны хямрал гарч мэднэ гэж  Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн   байгууллагын илтгэл д өг үүлжээ. Шинэ тулгар х өгжиж байгаа орнуудын хэрэгцээ, ус хэрэглэх  эрхи йн хангамж, усны жигд бус хуваарь хямралыг үүсгэж мэднэ гэж экологч Данила Бадюков «Оросын дуу хоолой» радиод өгүүлээд: «Юуны туруунд дулаан ба  Тев Ази,Африкийн орнуудад усан дутагдаж байна.Хүний үйл ажиллагаа үүнд нөлөөлсэн. Тухайлбал хөвөнгийн талбайг усжуулахад маш их хэмжээний ус шаардагдана. Агаар дулаарах үйл явц бас нэг шалтгаан болсон. Уулын мөсөн эрчимтэй хайлаж, голын усны  түвшинг хэлбэлүүлж байна» гэв.

Түүнээс гадна  усны чанар доройтож, цэвэрлэх, нөхөн сэргээх хурдац хоцорч байна.Гол төлөв шинэ үеийн химийн бодис, эмийн бэлдмэлээр усан нөөцийг аюултай бохирдуулдаг. Бүр 50 жилийн өмнө  ус дутагдах нь байгалийн хүчин зүйлээс шалтгаалж байсан. Харин одоо хүний үйл ажиллагаанаас болж  усаар баялаг бүс нутагт  ч усан дутагдав. Учир нь усны чанар муудсан. 2050 он гэхэд цэвэр усны хэрэгцээ 1,5 дахин нэмэгдэнэ. Үүний улмаас орон нутгийн төдийгүй дэлхийн мөргөлдөөн гарч болзошгүй. Түүнээс өмнө байдал хурцдаж магадгүй гэж Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Алексей Яблоков хэлээд: «Одоогоос 15-25 жилийн дараа ус их дутагдах бололтой. ШУ, улс төрийн хамтын нийгэмлэг үүнийг ойлгож байна. Жишээ нь Ойрхи Дорнодын зарим улс, Израиль ба хөрш зэргэлдээ орнууд, Казахстан Хятадын хооронд ба Меконгийн хөндийд мөргөлдөөн үүсч болзошгүй. Цэнгэг ус дутагдах нь хүн төрөлхтөнд тулгарах ноцтой асуудал» гэв.

Энэ удаагийн  Дэлхийн усны форум « Шийдвэр гаргах цаг болсон» уриан дор хуралдлаа. Гэвч тодорхой арга хэмжээг санаачлаагүй. Олон улсын усны засгийн газрыг эмхлэн байгуулах санал бурьтай биш хэмээн шинжээчид үзэж байна.

НҮБ-ын ЕА-ейн усан нөөц хүртэх хүний эрхийн тухай тогтоолын тойронд маргаан дэгдэв. Тогтоолыг 2010 онд батласан билээ. Гэвч  төр буюу хувийн сектор энэ эрхийг хангах асуудал тодроогүй. Жишээ нь Их Британид усны үйлчилгээг хувьчласан арга хэмжээ үнэ хяналтгүй нэмэгдэх уршигтай боллоо. Эцэст төр хянах үүргээ буцааж авсан. НҮБ ба өөр байгууллагуудаас ямар ч зарчмыг зарлаж мэднэ. Гэвч нийгмийн хөгжлийн өнөөгийн үе шатанд эдгээр зарчмыг хэрэгжүүлэх аргагүй гэж Алексей Яблоков хэлээд: «Сүүлийн 20 жилд усны асуудлаар хэд хэдэн хэлэлцээр байгуулсан. Хил дамнасан усны урсгалын асуудлыг зохицуулах баримт бичиг тэдгээрийн дотор байна. Гэвч хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхгүй байна. Ямар ч хэлэлцээр байгуулж болно. Гэвч хүн цангасан үед  усны эх бүлгийн төлөө тэмцэл хурцдана. Тэгсэн цагт баримт бичгүүдийг тоохгүй. Юу гэвэл олон улсын хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх хатуу механизм алга» гэв.

Марсельд НҮБ-ын төлөөлөгчид эдгээр зэмлэлийг хүлээсэн ч чухал үр дүнд хүрсэн гэж мэдэгдэв. 1990 оныг бодоход цэвэр усаар хангагдсан хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгджээ. Гол төлөв Хятад, Энэтхэг, Индонези, Орос, Бразили улсууд зохих хүчин чармайлт гаргажээ.Эдүгээ Орос, Бразили улсууд хамгийн их хэмжээний усан нөөцтэй.

01997 онд Олон улсын усны зөвлөлөөс байгуулсан «усны Давос» гэгдсэн  дэлхийн усны форум гурван жилд нэг удаа хуралддаг.