Энэтхэг улс нь дэлхийн зэвсгийн томоохон импортлогч болсноор, Хятад улсын байр суурийг шахах болов. Стокгольмын дэлхийн тулгамдсан  асуудлыг судлах  хүрээлэнгийн гаргасан тоо баримтаар  /Stockholm International Peace Research Institute, SIPRI/ таван жилийн хугацаанд дэлхийн зэвсгийн нийт хэмжээ 23 % өссөн ажээ. Ингэхдээ  гол импортлогч таван орон Азийн орнууд байж аж.

Энэтхэг улсын  зэвсгийн  худалдан  авалт 38 % өссөн. Өнөөдөр   энэ улсад  дэлхийн зэвсгийн импортын 10 % ноогдож байна. 2012-2013 оны санхүүгийн жилд  төсвийн төсөлд цаашид зэвсгийг 17 % өсгөхөөр  тусгажээ. Харин   SIPRI гийн мэдээлснээр, ойрын 15 жил Энэтхэг нь 100 гаруй тэрбум долларыг  АНУ –аас шинэ төрлийн зэвсэг авахад зарцуулах ажээ.Хятад улсад саяхныг хүртэл  дэлхийн зэвсгийн гол импортлоргч байсан бол, харин  одоо дэлхийн импортын  5 % ноогдож байна. Хятад доошоо бууж, өмнөө Өмнөд Солонгос/6%/, Пакистан /5%/ оруулж, дөрөв дүгээр байр эзлэв. Энэ нь  Хятад улс Энэтхэгээс  бага зэвсэгтэй  гэсэн үг биш юм. Зүгээр лү сүүлийн жилүүдэд Хятад улс гол анхаарлаа зеэвсгийг   импортлоход  биш, харин өөрийн зэвсэг үлйдвэрлэхэд хандуулж байгаатай холбоотой  юм. Түүнчлэн, энэ жилүүдэд Хятад улс зэвсэг экспортлогч орнуудын  дунд 6-р байр эзлэх болсон юм. Ингэхдээ экспортын тал нь Ази болон далайн чандын орнуудад ноогдож буй юм. Хамгийн их хувь  АНУ- ыг тэргүүлэгч байрнаас зайлуулсан Пакистанд ноогдож байна.SIPRI- гийн илтгэлд дурдснаар,  Ази тив нь  зэвсгийн сөргөлдөөний гол талбар болон хувирч байна гэж   Оросын стратегийн судлалын хүрээлэнгийн  шинжээч Борис Волхонский ийн ярьж байна: «Энэ сөргөлдөөний  гол хэсгүүд нь  зэвсэгт мөргөлдөөнтэй орнууд биш, харин дайн өдөөх зорилгогуй   цэргийн хүчээ нэмэгдүүлж  байгаа , тэр ч бүү хэл үйл явдлын ямарч хувилбарт бэлэн орнуудын бэлэн байдлыг  харуулж буй ажээ» гэж хэлсэн. 

Нөсөр их хөрөнгө мөнгийг зэр зэвсэгт зарцуулж байгаа улс орнууд нь  зэвсгээр хөөцөлдөхийн хамт   бүс нутгийн, магадгүй  дэлхийн статустай болохыг зорьж байгаа юм . Эдгээр нь тухайн улс орны  эдийн засгийн  болон улстөрийн хямралтай хурцдаж буйтай холбоотой юм.  Хятадын гадаад худладааны тайлан   тэнцвэрийн  сүүлийн баримтаар, тус улс экспортлогч орноосоо импортлогч орон болохоор эрсдэлтэй бодлого барьж байна.  2-р сард тус улсын гадаад худалдааны хомсдол 31,5 тэрбум ам. Доллар байжээ. Ихэнхи шинжээчид экспортын бууралт  болон импортын өсөлт нилээд хэдэн жил үргэлжилнэ гэж таамаг дэвшүүлж байна.Энэтхэг улсад зэвсгийн  өсөлт нилээд хэдэн тулгамдсан асуудлуудтай холбоотой : ядуурал, нийгмийн давхаргуудын хуваагдал, эдийн засгийн өсөлт саарсан болон  рупийн ханшны бууралт г.м.  Хамгийн том асуудал энэтхэгийн  цэргийн  төсөв тунхаглаад  байгаа   батлан хамгаалахын нэмэгдүүлсэн  зарлагаа “дийлэх” чадвартай байна уу гэдэгт оршиж буй юм.

Саяхны өдрийн  орчин үеийн супер сөнөөгч онгоцнуудыг худалдан авах тендер энэхүү байдалд сөргөлдөх дүр зургийг харуулсан юм. Нэг талаас, францын Rafale сөнөөгчийн талд сонголт хийгдэсэн . Гэхдээ түүний хэсгүүдийг зөвшилцөөгүйгээс, өрсөлдөгчид одоо болтол  энэтхэгийн  засгийн газар гэрээний нөхцөлүүдээ өөрчлөнө гэдэг итгэлээсээ салаагүй байна. Магадгүй, эдийн зсгийн ашгийн үүднээс шинэ сонгорлт буюу илүү хямд сөнөөгч онгоцнуудыг сонгож болох  юм.Мэдээж хэрэг, зэвсгийн наймаа бол маш их ашигтай бизнес. Ингэхэд аливаа орны  зэвсэгт хүчинд нийлүүлэгдэж буй   бүх зэвсг бодит байлдаанд  оролцох албагүй юм.  Гэхдээ SIPRI гийн илтгэлд дурдснаар, дэлхийн хамгийн их нутаг дэвсгэрийн маргаан гардаг     Ази тив  нүдэн дээр  дэлхийн зэвсэглэлээр хөөцөлдөх гол талбар болж буй нь болгоомжлол төрүүлж байна. Харин бөөгнөрсөн зэвсэг нь эрт орой хэзээ нэгэн цагт буудаж эхлэдэг юм.