Өнөөдөр Иракийн нилээд хэдэн хотуудад гарсан алан хядах ажиллагаанд нэрвэгсдийн тоо 39-188 хүрээд байна. Энэ тухай Рейтер тус улсын  полицын болон эмнэлгийн албаны эх сурвалжуудыг мэдээлэн уламжилжээ. Багдад, Киркук, Хилле болон Кербел хотуудад 14 –өөс доошгүй томоохон хэмжээний дэлбэрэлтүүд гарчээ. Хамгийн хүчтэй дэлбэрэлт нь лалын шашинтнуудын арвин дагшин Кербелле хотод болжээ. Өөр хоёр дэлбэрэлт нь  иракийн  Махмудия хотод боллоо. Рейтерын уламжилснаар,  Иракд алан хядагчдын үйл ажиллагаа идэвхжих болсон нь ирэх долоо хоногт Багдадад болох АОЛ –ийн дээд хэмжээний уулзалттай холбоотой байж болох аж.