2017-2018 онд улс орноо америкийн Европ дэх ПДХ системд  хариу өгөхэд  бэлэн болгохын тулд Зэвсэгт хүчнээ шинэ зэр зэвсгээр ахин зэвсэглэхийг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев уриалав. «Эл сэдвийг хэлэлцэх ууд хаалгыг хаахгуй. Гэвч бид нөхцөл байдлын өөрчлөлтэд үнэхээр бэлэн байх ёстой» гэж тэрээр БХЯ-ны коллегийн өргөтгөсэн хуралдаан дээр хэллээ. Орос улс шинээр байгуулж буй ПДХ систем нь Москвагийн эсрэг чиглэгдэхгуйг хүүль ёсоор батлахыг АНУ-аас шаардаж байна. Гэвч Вашингтон дан аман амлалт  өгөөд  тэгэхээс татгалзаж байна. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч оросын талаас хэд хэдэн арга хэмжээ авахыг зарлан мэдээлэв. Тухайлбал Калиниград дахь радиолокацын станцыг байлдааны бүрэлдэхүүнд оруулжээ. Түүнчлэн стратегийн цөмийн хүчний барилга байгууламжуудын хамгаалалтыг бэхжүүлж, ПДХ системийн удирдлага, мэдээллийн  хэрэгслүүдийг эвдэх арга хэмжээг боловсруулах зорилт тавьсан юм.