З-р сар Хабаровск хотын хувьд залуу үеийнхний уран чадварыг үзүүлэн шалгаруулах сар боллоо. «Шинэ нэр АНДБН-2012» хүүхэд залуучуудын  уран бүтээлийн  наадам саяхан энд болсон байна.

Энэ наадам сайхан уламжлалтай. Анхны наадмаас хойш бур 22 жил өнгөрсөн. Энэ завсар наадам Орос, Япон, Хятад, БНСолонгос улсын  олон зүүн хүүхэд залуучуудын тэсч ядан хүлээх үйл явдал болжээ. Тэд хавар дутам Хабаровскад цугларч, уран чадвараа үзүүлж байдаг. Энэ онд хүүхэд залуучууд хөгжимдэх, тоглох ба уран зураг, компьютерийн график зэрэг салбарт гаргасан амжилт ололтоо үзүүллээ. Хабаровск хотод суугаа Японы Ерөнхий консул Цугуо Такахаси наадмын талаархи нийтийн санаа бодлыг илэрхийлэн хэлэхдээ:  «Шинэ нэр» наадам орчин цагийн урлагийг тусган харуулж, АНДБН-ийн орнуудын хүүхдийн солилцооны мөрийн хөтөлбөрийг бий болгож байна. Японд Оросын соёлыг сайн мэднэ. Орос  улс маш олон нэрд гарсан хөгжимчин, бужигчин, зураачийг дэлхийд өгсөн юм. Оросын олон хүүхэд багаасаа урлаг сонирхон хичээллэж байгаагийн ачаар ийм үр дүнд хүрсэн бололтой. Японд эцэг эх нь хүүхдийнхээ анхаарлыг гол төлөв сургуулийн хичээлд л хандуулдаг. Миний бодоход хүүхэд урлаг гойд сонирхох нь маш сайн. Оросын сайхан уламжлал ямагт оршино гэж найдаж байна.Олон улсын наадам бусад улсын хүүхдүүдийн хувьд авьяас билигээ ахиулах сайн сургууль болж байна» гэв.

Янз бурийн орны 400 гаруй хүүхэд залуучууд наадмын шөвгийн тэмцээнд оролцов. БНХАУ-ын Дацин хотын Зуун-хойд нефтийн их сургуулийн ардын зэмсгийн чуулгын оюутнууд наадмын шагналтан боллоо. Зүүн-хойд нефтийн их сургуулийн дэд захирал Вань Шуань шавь нар нь наадамд оролцож амжилт гаргасанд сэтгэл ханамжтай байна: « Наадам уран чадвараа үзүүлэх боломж оролцогч бурт олгосон. Миний бодоход энэ нь мөн салбарт цаашид хамтран ажиллах маш сайн боломж олгож байна. Нэг-рт хятадын уламжлалт  хөгжмийг танилцуулах, Хоёр-рт тоглох туршлагатай болох боломж өгч байна. Хэтдээ дэлхийн од болж магадгуй маш олон авьяаслаг хүүхдийг наадмын үеэр харсан. Наадам өөр ард тумнуудийн соёлтой танилцах, соёлын солилцоонд оролцох боломж олгож байгаагаараа хүүхэд залуучуудад чухал ач холбогдолтой байна» гэв.

Хүүхэд залуучууд наадмын хүрээнд дуулж бүжиглэхээс гадна  хичээнгүй үсэг бичих болон зураасан зураг, уран зураг,компьютерийн дизайны талаар ололт амжилтаа үзүүлжээ. Харамсалтай нь японы хүүхдүүд ирсэнгүй. Гэвч тэд бүтээлүүдээ явуулсан. Шүүх комиссын тэргүүн профессор Алексей Никитин  хүүхэд залуучуудын уран чадварын өндөр тувшинг хөндэн хэлэхдээ: «Наадамд оролцогчдын бэлтгэл өндөр тувшинд байгааг тэмцээн харуулж байна. Уламжлалт ба шинэ маягийн хүүхэлдэйн кино, зураасан зургууд үзүүлэх арга хэмжээ болсон. Эдгээр нь хүүхдийн  яруу сайхан сэтгэмж, мэдрэмжийг тусгасан өвөрмөц шинжтэй байна. Японы хүүхдүүдийн бүтээл онцлогтой. Хөгжмийн янз бурийн чиглэлийн төлөөлөгчид наадамд оролцож байна. Оролцогчдын урын сан сонирхолтой. Олны мэдэх сонгодог  ба үндэсний хөгжим орсон юм. Ли Да Ын гэдэг нэртэй бүсгүй «хэгыма» солонгосын үндэсний зэмсгээр  уламжлалт бүтээлээс  хөгжимдэв: « Намайг Ли Да Ын гэдэг. Пучон хотод болсон хөгжмийн наадамд хоёр удаа оролцсон. Хабаровскад «хэгыма»хэмээх үндэсний чавхдаст зэмсгийг танилцууллаа. Миний бие энэ зэмсэг дээр бур хоёр жил хөгжимдэж байна. Хабаровскад наадмын хүрээнд «Терён» үндэсний уламжлалт  бүтээлээс хөгжимдсэн. Эрт дээр үед хөгжимчид эзэн хаан ордондоо ирэх, явах үед энэ бүтээлийг хөгжимдэж ирсэн» гэв.

Хабаровскын Алина Шматок «Ах вы, сени,мои сени» орос ардын  дүүг дуулах үеэр сонсогчид дагалдан алга ташив.Харбин хотын залуучуудын ордны «Маленькие снежинки» гэж нэрлэсэн сакс бүрээчдийн чуулгын тоглолт  сонсогч олныг бишр үүлэв. Чуулгын удирдагч Лю Вэйхуа сэтгэгдлээ манай сурвалжлагчад илэрхийлэн ярихдаа: «Орос,Япон, Хятад, Солонгос зэрэг дөрвөн улсын төлөөлөгчид наадамд оролцож байна. Чуулга  маань «Шинэ нэр АНДБН» наадамд анх оролцсон. Наадамд оролцсноороо олон улсын ийн тэмцээнийг зохион байгуулах туршлагатай болно. Энд юм бухнийг сайтар бодон хийж байна. Зочломтгой хаваровскынхаас сурах юм бий. Наадамд оролцогчид  Хятадад очиж, уран чадвараа үзүүлээсэй» гэв.

Наадмын зорилго хэтдээ АНДБН-ийн төдийгүй дэлхийн од болж гялалзах одоогоор үл мэдэх авьяастнуудыг илрүүлэхэд оршино. Харбины «Маленькие снежинки» чуулгынхан ч  заяаныхаа буян ивээлээр их амжилт  гаргана гэдэгт  найдаж байна.