Олон улсын хүний эрхийн Human Rights Watch байгууллага Сирийн сөрөг  хүчнийхнийг хүний эрхийг хүчтэй зөрчсэн тохиолдлуудын тухай мэдэгдсэнийг РИА Новости уламжлав. Хууль хамгаалагчдын  Сирийн үндэсний зөвлөлд болон бусад сөрөг хүчнийхний бүлгүүдэд  хаягласан энэхүү нээлттэй захидалд   хүн хулгайлсан тохиолдол, хууль бус баривчилгаа,  Сирийн цэргийн албан хаагчид болоод  ерөнхийлөгч Башар Асадын талынхныг тарчлан зовоосон баримтуудыг дурджээ.  Тус байгууллагын гаргасан тоо баримтаар зэвсэгт сөрөг хүчнийхэн нь сирийн цэргийн албан хаагчид, энгийн номхон ардуудаас өш хонзон авч байжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун бий болсон нөхцөл байдлыг “байж болошгүй”, “хэрэгжүүлшгүй” гэж нэрлээд, дэлхийн хамтын нийгэмлэгийг сирийн мөргөлдөөнийг зохицуулахад нэгдэхийг уриалжээ. Сирид эмх замбараагүй байдал гарсан нэг жил гаруй хугацаанд тус улсад 8 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж НҮБ мэдээлсэн юм.