Орос улсад “хөдөөгийн доктор” төсөл хэрэгжиж эхэллээ. Одоогоор  төсөл нь зөвхөн нэг мужид хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд  залуу эмч нар алслагдсан нутгуудад амбулторын ажлыг өөд нь татахаар мордоцгоож байна. Оросын алслагдсан газруудын бэрх нөхцөлд ажиллахаар  явж байгаа залуу эмч нарт цалингаас гадна  нэгэн зэрэг 33 мянган ам.доллар болон  орон сууц өгнө. Эхний 20 хүн суурь мөнгөө хүлээж аваад байна.

Хөдөө орон нутагт ажиллах нь юугаараа хүнд юм бэ? Учир нь хөдөөгийн эмнэлгүүдэд   боловсон хүчин нэн  шаардлагатай байдаг юм. Юуны өмнө эмч нар. Нилээд хэдэн суурин, тосгоны дунд нэг жижигхэн эмнэлэг ноогдох бөгөөд  тэнд –3 эмч нар ажилладаг. Тиймээс хөдөө орон  нутгуудын боловсон хүчнүүдийг өргөтгөх зорилгоор  улсаас эмнэлгийн энэхүү төслийг  хэрэгжүүлж буй юм. Эмч нарыг цуглуулж байгаа тухай зарыг Интернетэд болон ХМХ –үүдээр тавьсан  аж.

Владимир бол жижигхэн Шевыревка тосгоны  цорын ганц эмч юм. Тэр энд “хөдөөгийн доктор” төслийн хөтөбөрт хамрагдан ирсэн бөгөөд одоогоор бүхий л юманд ганцаар ханцуй шумлан зүтгэж байна.

Тэр тосгонд ирээд хагас  жил болжээ. Тэр өөрийн өвчтөнүүдийн бүхийл өвчинг мэдэх болсон төдийгүй, тэд түүнд маш их итгэдэг юм. Саяхан Владимир  эхнэр, охиныхоо хамт   шинэ сууцанд нүүж оржээ.  Тэд энд нилээд удаан хугацаагаар үлдэнэ гэдэг ойлгомжтой юм.

Владимир  хөдөө орон нутагт ажиллахаар ирсэн олон эмч нарын нэгэн адил эхэндээ эргэлзэж байв. Харин одоо бол тэр зөв юм хийснээ ойлгодог юм. Алслагдсан нутагт ажиллаж байгаа эмчийн хувьд бол энэ нь маш их туршлага юм. Дотрын эмчийн хувьд тэр насанд хүрэгчид, хүүхэд, настай хүмүүс болон  жирэмсэн эмэгтэйчүүдийг үздэг юм.  Ийм туршлагатай хүн хожим нь ямарч нөхцөлд, ямарч үйлчлэгтэй  ажиллах боломжтой юм.  Ингэхдээ түүнийг үйлчлүүлэгчид нь  явуулбал шүү дээ. Хөдөөгийн иргэдийн хувьд  бол тэдний эмч  зүгээр нэг эмч биш юм.  Тэр хүн  бол сэтгэл зүйч болон эрүүлжих цорын ганц итгэл, найдвар нь болдог юм.