Оросын алс-дорнодын Камчаткад   хүчтэй хар салхи үргэлжлэн  салхилсаар байна. Японы талаас ирсэн хуй  салхи нойтон цас, цасан шуурга болон хүчтэй далайн шуургыг дагуулжээ. Зарим дүүргүүдэд  салхи секундэд 27 метр хүрч байна. Петропавловск-Камчатскад их цаас орсны улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл гараад байна . Хотын ойролцоох тосгонуудын  автобусны шугам  тасраад байна. Сургуулиудын бага ангиудын хичээлийг хаагаад байна. Хүчтэй хар салхи нь хотын онгоцны  буудлын ажилд  өөрчлөлт оруулаад байна. Москва руу нисэх 200 зорчин явагчийн  нислэг хойшлогдоод байна. Арлын нутаг дэвсгэр дээр  галт уулын болон толгодоос  буух цасны аюулаас  сэрэмжлэхийг зарлаж байна. Бүс нутгийн Онцгой байдлын яам тамирчид болон жуулчдыг аяллаас түдгэлзэхийг уриалжээ. Цаг уурчдын урьдчилсан мэдээгээр, Камчатка сүйрлийн эрхшээлд долоох хоногийн дунд үе хүртэл байх бөгөөд, цааш цаг агаар сайжрах ажээ.