НАТО эвсэл өнгөрсөн онд  өөрий нь  Ливид явуулсан ажиллагааны уршгаар энгийн номхон оршин суугчид амь үрэгдсэн хэрэг явдлыг мөрдөн байцаахаас татгалзаж байна. Олон улсын өршөөлийн байгууллага НАТО-гийн нисэх хүчний халдлагад хэлмэгдсэн ливийн 50 гаруй оршин сүүгчийн нэр усыг тогтоов. Олонхи нь эмэгтэй хүүхэд юм. Гэвч эвсэл амь үрэгдэгсдийн гэр булийн гишүүдэд нөхөх төлбөр төлөх гээгүй.НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга хүний эрх хамгаалагчдын мэдэгдэлд хариу егчээ. Эвслийнхэн хүмүүс хэлмэгдсэнд харамсаж байна. Гэвч бид хохирол хэлмэгдэл гаргахгуй зорилгоор бухнийг хийсэн гэж Андерс Фог Расмуссен хэллээ.

Олон улсын өршөөлийн байгууллагын илтгэлийг НУБ-ын АЗ-еес Ливийн асуудлаар тогтоол гаргасны ойд зориулжээ. Орос улс 2011 оны 3-р сарын 17-нд санал хураасан үеэр түдгэлзэв. «Энгийн номхон хүн амыг хамгаалахын тулд» хүч хэрэглэх боломжийн тухай тодорхой бус томъёолол сэжиг төрүүлжээ. Эцэст адгийн муу таамагнал бүтэв. Тогтоолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсэн ливийн засгийн газрын эсрэг дайн дэгдээхэд хэрэглэсэн юм.

Ливид долоон сар ургэлжлэсэн эвслийн ажиллагаа  улс орны удирдагчийг хөнөөснээр төгсэв. Өрнөдийн холбоотнуудын тоо баримтуудаас харахад энэ завсар НАТО-гийн нисэх онгоцууд 26 мянга гаруй нислэг хийж, 6 мянга орчим» цэргийн бай» гэгчийг устгажээ. Олон улсын өршөөл үзүүлэх  байгуулагад өөр мэдээ баримтууд бий. Цэргийн бус барилга байгууламжуудыг бөмбөгдэх үеэр ливийн маш олон оршин суугч амь үрэгдснийг илтгэлд заажээ. Одоогоор эвслийн ажиллагаанд ийн  55 хүн амь үрэгдснийг илрүүлэн тогтоов. Үнэн хэрэг дээр үүнээс олон хүн амь насаа алдсан нь тод зүйл .

Гэвч Ливид « нарийн онож туссан» ажиллагаа явуулсан гэж НАТО батлан илэрхийлсээр байна. Фог Расмуссены хэлснээр бол хүмүүс санамсарг үй хэлмэгдсэнд харамсаж байна. Яах ч аргагүй. «Дайн бол дайн л  юм». НАТО  мандатаа ашиглаж дууссан. Одоо  эвсэл Ливид ямар ч хамаагүй.

Гэвч НАТО амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдэд эмгнэл илэрхийлэхээс гадна тодорхой хариуцлага хүлээх ёстой гэж Олон улсын өршөөлийн байгууллагын ажилтан Донателла Ровера «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд: «НАТО бүх тохиолдлыг мөрдөн байцаах ёстой гэж үзэж байна. Ямар учраас энгийн номхон оршин суугчдын орон сууц бөмбөдөгдэх бай болсон бэ? Цэргийн ямар нэг барилга байгууламжийн дэргэд байсан уу эсвэл эвслийн техникийн ажиллагаа тасалдсан уу? Үнэнийг тогтоох хэрэгтэй. Хүүль бус ажиллагаа явуулсан бол амь үрэгдэгсдийн гэр булийн гишүүдэд нөхөх төлбөр төлэх ёстой» гэв. НАТО-гийн бөмбөгөөр устгасан ливийн оршин суугчдын тухай л Олон улсын өршөөлийн байгууллагын илтгэлд өгүүлж байна. Харин эвслийн нисэх хүчин  агаараас дэмжиж, газар дээр зэвсэглэсэн босогч гэгчдийн гарт илүү олон хүн өртсэн юм. Шинжээчдийн тэмдэглэсэнчилэн  «арабын хавар» гэгчийн ливийн хувилбарын уршгаар улс орон бутрасан явдал энгийн номхон оршин суугчды нь сэтгэл санаанд нааштай нөлөөлөхгүй нь мэдээжийн хэрэг. Омог хоорондын дайсагнал  аймаглан устгах ажиллагаа болон хувирч гаарав.Хээрийн захирагчид орон нутгийн засгийн эрхэнд гарав. Үндэсний шилжилтийн зөвлөлээс тод бус ажиллагаа явуулж байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд чухам хэн орсон нь өнөө болтол тодорхой биш байна. Улс төрийн шалтгаанаар 10 мянга гаруй хүнийг шоронд хорив. Энэ нь Каддафи эрх барьж байсан үеийнхээс илүү олон юм. Урьдын засгийн газрын талынханыг залхаан цээрлүүлсээр байна. Шоронгуудад юу болж байгаа тухай мэдээлэл авах гэсэн Олон улсын эруугийн шүүхийн бух оролдлого үр дунд хүрсэнгүй. Харин ийн ардчилал гэгчийг Ливид тогтоосон этгээдүүд хэрэг явдлаас холдон зайлсхийж байна.