БНХАУ –ын Төрийн зөвлөлийн  тэргүүн Вэнь Зяобао иргэний захиргааны зөвлөгөөн дээр хэлсэн үгэндээ  нийгмийн удирдлага болон хүн амын үйлчилгээг идэвхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Засгийн газрын ажил нь ардчиллыг орон нутгийн түвшинд түгээхэд болон аль болох олон хүнийг  захиргааны удирдлагад оролцуулахад оршино  гэж тэр хэлэв. БНХАУ- д улс-төрийн шинэчлэл шаардлагатай байгаа тухай Вэнь Зяобао   саяхан Бээжинд болсон Бүхятадын  ардын намын чуулганы индрээс хэлсэн юм. Хоёр номерын Хятадын удирдагчийн хэлснээр,  тус улс нь  феодализмын болон соёлын хувьсгалын үеийн үр дагаврыг   гэтлэн давж чадаагүй аж. Хятад улсад   нэн даруй улс-төрийн шинэчлэл шаардагдаж байгаа бөгөөд энэ нь улстөрийн болон нийгмийн хөгжлийг эдийн засгийнхтай ойртуулах ёстой аж. Эс хийвээс  Хятад улс нилээд хүчтэй сүйрэлтэй  тулгарч магадгүй юм. Хятадын удирдагчид  нь эдийн засгийн түргэн өсөлт  нийгмийн  давхаргуудыг хуваагдахад эрс хурдасгасан бөгөөд бүс нутгуудын хөгжилд алдагдасан  тэнцвэрийн хөшүүрэг болсон гэдгийг ойлгож буй юм. Жиннигийн коэффициентийн дагуу баян ядуугийн хоорондын орлогын ялгаа нь, Дэлхийн банкны  гаргасан тоо баримтаар 2009-2011  онуудад Хятад улсад 0,5 % давсан бөгөөд мэргэжилтэнүүд 0,4 %  сүйрлийн гэж үздэг байна. Төрийн аппаратанд хээл хахууль өсөн нэмэгдсэн нь орон нутгуудад ашиггүйгээр эргэсэн бөгөөд  дургүйцэл хурцдаж байна.  Оросын ШУА -ийн Москвагийн Олон улсын эдийн засаг, харилцааны дээд сургуулийн дэргэдэх  Ази-номхон далайн  бүс нутгийн тасгийн дарга    Александр Федоровскийн үзэж байгаагаар, БНХАУ –ын удирдлага  улс-төрийн ардчилалгүй систем нь  нээлттэй эдийн засагт болон  нийгмийн  түвшин болоод хөгжилд нийцэхгүй юм. Хятадын Коммунист намын удирдагчдаас шуурхай ардчиллыг хүлээхийн хэрэггүй юм. Магадгүй, Хятад улс нь Сингапурын удирдлагатай  ардчилал    юм уу  Өмнөд солонгосын шилжилтийн үеийн    жишгүүдийг байгуулахаар төлөвлөж байж болох юм гэж Оросын “Российская газета” сонин шинжээчийг иш татан бичжэ.