Францад  тус улсын өмнө хэсэгт өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гурван хүүхэд, дөрвөн том хүний аминд хүрсэн алуурчныг хайж эхлээд байна. Түүхэнд анх удаагаа тус улсын ерөнхийлөгч    терроризмын эсрэг” Вижипират”  улаан төлөвлөгөөг  хэрэгжүүлэхээр болов. Түүнчлэн, өмнөд хэсгийн Пиренейн  бүх нутаг дээр дээд зэргийн түгшүүр зарлаад байна.  Одооноос  сургууль, их дээд суургуулиудын хичээлийг хаасан бөгөөд хотуудад  нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах буюу   бүр зогсоогоод байна.  Францчуудын хувьд  Тулузын еврейчүүдийн сургууль руу дайрах нь үндэсний эмгэнэл болсон юм. Полицын үзэж байгаагаар, өмнө нь 3-р сарын 11- нд  Тулузд агаарын цэргийн хорооны албан хаагч руу буудан амийг нь хөнөөсөн  болон үүнээс дөрөв хоногийн дараа Монтобанд францын гурван явган цэргийн албан хаагчдыг буудан алсан  хийгээд өнгөрсөн даваа гаригт Тулузд еврейн коллеж рүү  халдаж, гурван хүүхэд, тэдний багшийн амийг бүрэлгэсэн явдал нь нэг алуурчны гараар хийгдэсэн гэмт хэрэг    ажээ. Францын хууль хамгаалалтын байгууллагууд нь аллагуудыг исламист юм уу, радикал бүлгэмийнхэн хийж байж болох юм гэж үзэж байна. Даваа гаригт  Парисын  еврейн шашны  эртний сүмд алагдсан хүмүүст зориулсан хурал ном хурсан бөгөөд  хэдэн арван мянган хүн оролцожээ.