ЕХ тус байгуулагын ГХЯ-ны тэргүүн нарын  Брюссельд   3-р сарын 23 -нд болох уулзалт дээр Сирийн асуудлаарх тогтоолоо өргөтгөхөөр төлөвлөж байна. Тухайлбал, уг хоригт тус улсын  ерөнхийлөгчийн эхнэр Асма Асадыг оруулах аж. Энэ тухай өнөөдөр их британий “Дейли телеграф” сонин дипломат эх сурвалжуудыг иш татан дурджээ. Хэвлэлийн тэмдэглэж буйгаар, европын дипломатууд энэхүү шийдвэрийг  гаргахдаа өнгөрсөн долоо хоногт британий “Гардиан” сонинд гарсан Асма Асад болон Башар Асад нарын цахим шуудан хайрцагийн  захидлууд болох   нилээд хэдэн  баримт бичгүүдийг удирдлагаа  болгожээ. Захидлуудад дурдснаар, Асма нь өндөр үнэтэй зүйлүүд худалдан авдаг аж. Сонины үзэж байгаагаар, эдгээр нь энгийн номхон ардуудын эсрэг хүчирхийлэлийг хариуцах ёстой  болон  тэдгээртэй “холбоотой хүмүүсийн “бүх дансуудыг болон эдийн засгийн нөөцүүдийг хаах” гэсэн ЕХ- ны өмнөх хоригийг зөрчиж   байгаа аж. ЕХ -ны хоригт орсон хувь хүмүсийн Европын дансууд нь  мөн хаагдах ёстой бөгөөд ЕХ ны нутаг дэвсгэр рүү орохыг хориглосон юм. Хэвлэлийн тэмдэглэж байгаагаар, эдгээр хоригууд нь Сирийн тэргүүн хатагтайд Их Британьд очиход нөлөөлөхгүй юм. Яагаад гэвэл тэр Лондонд төрсөн бөгөөд Английн иргэншилтэй аж.