Алс-дорнодын Камчатка дээр шинжилгээ судалгаа явуулж байсан оросын археологууд  нэгэн ер бусын чулуу олжээ. Эртний олборыг хэсэгчлэн судлахад төмөр механизмын хэсгүүд нь 400 сая жилийн настай байж магадгүй болоод байна. 400 сая жилийн түүхтэй төмрөөр хийсэн механизм нь палеонтолог археологийн салбарын   дэлхий нийтийн шугиан тарьж мэдэх юм. Түүхийн өмнөх машины механизмын хэсгүүд  нь Камчаткийн Тигиль тосгоноос 230 км зайтай олджээ. Үүний дараа бүлэг  археологчид сонин механизмын олдсон газар хүрэлцэн очиж, олдворт мэл гайхаж, цэл хөхөрчээ. Эрдэмтэд чулуун биет зүйлийн  хэдэн зуун шүдтэй цилиндр нь  нэгдсэн механизмын хэсэг болохыг тогтоожээ. Хэсгүүд нь түр зуурын, гэхдээ богино хугацааны хөлдөлтөнд орсон мэт байдалтай байсан бөгөөд сайн хадгалагдсан байв.  Тус олдвор олдсон бүсийг орон нутгийн    сониуч иргэдээс тусгаарлан хамгаалжээ.  Энэхү сонин олдворын тухай баримт сэлтийг  оросын эрдэмтэд НАСАгийн эрдэмтдэд танилцуулахаар дамжуулжээ. Америкчууд энэхүү олдворыг юуны өмнө машины хэсэг гэдэгтэй  болон түүний их настайд  санал нэгтэй байна.  Магадгүй, олдсон  хэсгүүд нь харь гаригийнхны технологийн хэсэг ч байж мэдэх аж.