Сансрын хиймэл дагуул хөөргөх нь АНУ-тай хийсэн тохиролцоог  зөрчихгүй гэж  Пхеньян үзэж байгаа тухай өмнөдсологосын KBS телевизийн сувгаар мэдээлжээ. Хойд солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээний гол төлөөлөгч Ли Ён Хо мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ, Пхеньян нь МАГАТЭ-гийн мэргэжилтэнүүдийг тус улсад урьснаар  Вашингтонтой хүрсэн тохиролцоонг хэрэгжүүлэх тал дээр чухал алхам хийсэн гэв. Хойд солонгосын байр суурь нь  2-р сарын 29- нд БНАСАУ болон АНУ –ын хоооронд байгуулсан гэрээг Пхеньян бүрэн хэрэгжүүлэхэд оршиж  буй юм гэж Бээжинд Ли Ён Хо сэтгүүлчдэд  мэдэгдэв.  Хятадын нийслэлд  тэр өөрийн адил  албан тушаал хашдаг БНХАУ ын ГХЯ -ны тэргүүн У Давейтэй уулзалт хийсэн  юм.  Өмнө нь 3-р сарын 12- нд АНУ болон БНАСАУ хооронд  БНАСАУ -ын цөмийн хөтөлбөрийг болон алсын тусгалтай пуужингуудийн туршилтыг түр зогсоон, тус улсад МАГАТЭ -гийн мэргэжилтэнүүдийг тус улсын Йонбен дэхь цөмийн объект руу оруулахаар  тохиролцсон юм. Үүний хариуд  АНУ БНАСАУ –д 240 мянган тонн хүнс нийлүүлэх юм. АНУ-ын Төрийн департаментын үзэж байгаагаар,  БНАСАУ ын төлөвлөж байгаа хөөрөлт нь БНАСАУ –ын хүлээсэн үүргүүдийг хэрэгжихэд эргэлзээ төрүүлж  байна гэжээ.  Хэрэв хөөрөлт болох юм бол, хүнсний нийлүүлэлтийн тухай аливаа  гэрээ хэрэгжихэд бэрхшээлтэй болж байна гэж Төрийн департамент мэдэгдэлдээ  дурджээ.  .