Энэтхэгийн Тамилнад мужийн засгийн газраас «Куданкулам» АЦС-ыг барих ажлыг сэргээх шийдвэр гаргав. Орон нутгийн оршин суугчдын эсэргүүцлийн улмаас барилгын ажлыг түр зогсоосон билээ. Түүнчлэн мужийн засгийн газар энэ АС-ын ойр хавийн газрын хөгжилд 100 сая доллар гаргана. Энэ хөрөнгө АЦС барих ажилд тус дөхөм үзүүлнэ. Энэтхэгт Орос улсын тусламжтайгаар барьж буй «Куданкулам» АЦС-ын эрчим хүчний анхны блокыг 2011 оны шувтаргаар ашиглалтад оруулах байсан. Гэвч станцыг цагт нь нээж чадсангүй. Атомын энергийг эсэргүүцсэн  орон нутгийн оршин суугчдын тмцэл хөдөлгөөн ашиглалтад оруулах хугацааг хойшлуулахад хүргэв. «Куданкулам» АЦС-ыг барих ажлыг түр зогсоосон явдал  Энэтхэгийн сангад өдөр бүр 1 сая долларын хохирол учруулж байна.