Орос улс сирийн Алеппо хотноо террорын ажиллагаа үйлдснийг  буруушаав. Орос улс энэ гэмт хэрэг болон түүнийг зохион байгуулж үйлдсэн этгээдүүдийг буруушааж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд онцлосон байна. Тэд Дамаск, Алеппо зэрэг сирийн томоохон хоёр хотын байдлыг огтворгүй болгож, сирийн эрх баригчид ба энгийн номхон оршин суугчдын эсрэг  террорыг дэгдээх зорилготой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд сирийн нийслэл Дамаск болон тус орны хойд хэсэгт оршдог том Алеппо хотод террор гурван удаа үйлдэв.Алеппод мина тавьсан машин дэлбэрсний улмаас  3 хүн амь үрэгдэж, 25 хүн шархджээ. Зүсэн зүйлийн террористууд  ямар ч гэм зэмгүй хүмүүсийг хөнөөж, Сирид гарсан хямралыг хүч хэрэглэн зохицуулахыг оролдох нь Сири улсад ч бүс  нутагт ч хөнөөлт хор холбогдолтой болж мэднэ гэж ОХУ-ын ГХЯ үзэж байна. Үүний хамт Орос улс  хямралын энх тайван зохицуулалтыг урагш ахиулж, НҮБ, Арабын улсуудын холбооны  Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны боломжийг ашиглуулахын төлөө байна.