Москва хот дэлхийн хөрөнгө оруулах таатай нөхцөлтэй хотын рейтингээр 8-р байр эзлэв. Лондон 1-р байр эзлэжээ.Бразили, Хятад, Энэтхэг улсуудын нийслэл хотууд европын орнуудыг ухруулан мөн рейтингээр нэлээд өндөр байр эзлэсэн нь гэнэтийн үйл явлдал боллоо.

Их Парисын хөрөнгө оруулалтын агентланг КРМG консалтингийн компанитой хамтран хөрөнгө оруулагчдын сонирхолыг бусдаас  илүү татах хотуудын рейтинг зохиожээ. Сүүлийн хоёр жилд гадаадын хөрөнгө оруулагчдаас хотын янз бүрийн төсөлд оруулсан хөрөнгийн хэмжээ түүний үндэс болсон. Тооцолтын үр дүн шинжээчдийг гайхширууллаа. Лондон, Нью Йорк гэх мэт олон улсын санхүүгийн төвүүд  байр сууриа хэвээр хадгалжээ. Харин европын орнуудын нийслэлүүд Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг БРИКС-ын гишүүн орнуудын нийслэлүүдийн дараа оржээ. Бразилийн Сан-Пауло болон Москвагийн рейтинг нэлээд дээшлэв. Ийм үнэлгээ БРИКС-ын гишүүдийн эдийн засгийн өсөлттэй холбоотой.

Рейтингээр чухам ямар байр эзлэх нь өнөөгийн байдал ба ирээдүйн төлөвөөс шалтгаална. Хөрөнгө оруулагч хот бүр цаашид хэрхэн хөгжихийг харгалзан үздэг гэж «Калита-Финанс» санхүүгийн бүлгийн шинжээч Елена Туржанская тэмдэглэн хэлээд «Мөн рейтинг улс, хотын чадавхийг үндэслэдэг. Чадавхийг хэрэгжүүлвэл тус улсад цаашдаа хөрөнгө оруулна. Мөн хэтийн хөгжил чанар сайтай болно. Гэвч шинэтгэл огт явуулахгүй бол  чадавхийг хэрэгжүүлэхгүй хийгээд хөрөнгө оруулагчид тийм улсад хөрөнгө оруулахгүй. Рейтинг хүний капитал ба хотын дэд бүтцийн хөгжлийн түвшинг биш хөгжлийн чадавхийг л үндэслэсэн» гэв.

Хөрөнгө оруулагчид БРИКС-ын улсуудыг илүү их сонирховол Европ хохирч мэднэ. Энэ нь нэр хүнд төдий асуудал биш. Одоо ч ЕХ-ны олон улсад  эдийн засгийнхаа байдлыг хэвийн болгоход нь гадаадын хөрөнгө шаардагдадж байна. Хөрөнгө  өөр улсууд руу чиглэвэл евро бүсийн өрийн хямрал  улам гүнзгийрнэ.